Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргажээ

Хятад улсад гарсан коронавирусийн халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн хичээлийг түр хаах шийдвэр гаргажээ. 

Улсын онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалдаг. Комиссын хуралдаан одоо уг асуудлаар хуралдаж байгаа юм. Урд хөршид гарсан вирусийн халдвартай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас цаг тутамд өгч байгаа бол Замын-Үүдийн боомтыг гурав хоног хаах шийдвэрийг гаргаад байна.