С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АН-аас БНХАУ-д 10 сая төгрөг хандивлажээ
БНХАУ-д шинэ төрлийн коронавирус эрчимтэй тархаж, нас барсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, ДЭМБ-аас онц байдал зарлахад хүргээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхий улс орнууд тус улсад маск, эм тарианаас эхлээд бусад тусламжийг үзүүлж эхлээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас тус улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бол манай зарим иргэд нэгдсэн гурван мянга орчим ам.долларын үнэтэй нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл илгээсэн байгаа.
Тэгвэл Ардчилсан намаас БНХАУ-д тохиолдоод байгаа халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь тус нэмэр болох үүднээс 10 сая төгрөгийн хандив өгчээ. Хандивыг Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгсөн аж.