Завхан аймагт гэр бүлийн гурван хүнийг тусгаарлажээ

Шинэ төрлийн коронавирусын халдварын байгууллагуудаас талаар ээлжит мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирж, тусгаарлагдсан оюутнууд өнөөдөр 14 хоног нь болсон тул эмнэлгээс гарлаа. Дахин шинжилгээгээр шинж тэмдэг илрээгүй. Тэдний хувьд өмнө нь нэгдүгээр сарын 23-наас энэ сарын 1-нийг хүртэл БНХАУ-ын эмч нарын хяналтад байж байгаад ирсэн хүмүүс юм.

Мөн энэ сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн өчигдөр ХӨСҮТ-д гурван хүн, Завхан аймагт нэг хүн, Налайх дүүрэгт нэг хүн, Дорнод аймагт нэг хүн тандалт шинжилгээнд орсон” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиодлын сорьц ирсэн. Одоогийн байдлаар шинжилгээ хийгдэж байна. Энэ нь гэр бүлийн гурван хүн бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл юм. Шинжилгээ гарах хүртэл хяналтад байлгана” гэлээ.