Асашёрюү Д.Дагвадорж: Эх орноо гэсэн сэтгэл гэгэлзээд сайхан байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас онцгой дэглэмд шилжих шийдвэрийг гаргаад байгаа билээ. Энэ хүрээнд эмнэлэг, онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Тэгвэл сүмогийн 68 дахь их аварга, Хөдөлмөрийн баатар, Асашёрюү Д.Дагвадорж эмнэлгийн эмч, сувилагчдад олон улсын стандартад нийцсэн 400 битүү хувцас хандивлахаар болжээ.

Энэ тухайгаа тэрбээр "Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахалын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ! Энэхүү битүү хувцсыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна" гэжээ.