Ухань явсан хамтарсан багийг тусгаарлалтаас гаргажээ

Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 1-нд амжилттай зохион байгуулсан билээ.

Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргажээ.