Тавилгын дэлгүүртэй болох туйлын хүсэлтэй гэр бүл

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Д.Хандармааг урьсан юм.


Тэрбээр “Ганган Тавилга” ХХК-ийг үүсгэн байгуулж, хань Д.Гэндэн-Очирынхоо хамт зориг шулуудан бүхнийг тэгээс эхлүүлсэн эгэл жирийн гэр бүл. Сүүлийн үеийн стандартад тохирсон  загварлаг тавилгыг захиалагчдынхаа сэтгэлд 100 хувь нийцтэл хийх зорилго тавин ажилладаг тэднийг энэ салбар руу эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн хүн бол Д.Гэндэн-Очирын аав. Тавилга хийдэг хөдөлмөрч ааваасаа хүүхэд байхдаа суралцаж өссөн нь өдгөө өөрийн брэндийг үүсгэн байгуулах шалтгаан болжээ. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж, импортыг орлосон тавилга хийх санаагаа ханьдаа хэлтэл, “Болно шүү дээ. Чи маркетенгаа хариуц. Харин  би тавилгаа хийе” гэсэн шийдэлд хүрчээ.

Цахим хуудсанд пэйж  нээснээр тэдний бизнесийн эхлэл тавигдсан байна. Хийх тавилгынхаа талаар хоорондоо ярилцаж, хар  зургаа гаргасан тэдэнд хөрөнгө санхүүгийн асуудалтай тулгаржээ. Багаж, тоног төхөөрөмж, түүхий эд материал, үйлдвэрлэлийн байр зэрэг асуудлууд ар араасаа ундрав. Ахаасаа мөнгө зээлж, ажлынхаа эхлэлийг тавьсан тэд эхэн үедээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх зарчмаар ажиллажээ. Угсралт болон суурилуулалт хийхэд хэрэгтэй гар, цохилттой дрилл, уран хөрөө зэрэг багаж худалдан авчээ. Тавилга хийхэд хэрэг болох хэд хэдэн тоног төхөөрөмж дутуу тул танил ахынхаа зүсвэрийн хөрөө болон ирмэг наалтыг гуйж хэрэглэдэг байсан аж. Захиалгаа авч гүйцэтгэсэн ашигаараа дутуу багажаа нэг нэгээр нь нөхсөн байна.

No description available.

Хоёр биенээ түшиж, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн хосууд анхныхаа тавилгыг хийхдээ туршлага дутаж, алдаа гаргаж байсан бол өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болтлоо өргөжин тэлжээ. Тавилга хийхэд 1 мм-ийн алдаа ч гаргаж болохгүй. Хэмжээ болон загвараа гаргахдаа хянуур хандах хэрэгтэй. Хэрвээ зураг, хэмжээ алдаатай байвал хийхэд хүндрэл гарч, хэрэглэх боломжгүй болно гэсэн үг. Нарийн ажиллагаа  шаардана. Тиймээс хань нь хэмжээ авалт, зураг төсөл гаргах, угсралт, хүргэлтийн үйлчилгээг хариуцдаг бол Д.Хандармаа бараа материал татах, захиалга авах,  пэйжээ хөгжүүлэх, ажилчдынхаа хоолыг бэлтгэнэ.

“Ганган Тавилга” пэйж хуудсаараа захиалга авч гүйцэтгэдэг хамт олон одоогоор гал тогоо, шкаф, стенк, номын тавиур, компьютерийн болон хичээлийн ширээг өнгө загварын өргөн сонголттой хийдэг. Тавилгын хэмжээ, загвараасаа шалтгаалж харилцан адилгүй үнэтэй. Материалын олдоц сайн байсан ч “Ковид-19” цар тахал гарснаас шалтгаалж, тавилга хийхэд зориулагдсан гол хавтангууд  тасарч, удаж ирдэг болсон байна.  Тэд стандарт  EO, E1, E2 хавтангаар чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг. Үнэлгээгээ  иргэдийн худалдан авах чадамж, амьжиргаатай уялдуулж тогтоосон аж.

Захиалагчдынхаа хүссэн загварыг хийж, угсарч өгөх мөчид “Үнэхээр их таалагдлаа. Ёстой гоё болжээ. Бодож байснаас илүү боллоо” гэх үгийг сонсоод ядархаа ч больчихдог хэмээн өөр хоорондоо ярих залуус эх орны ирээдүйн хөгжлийн түлхүүр билээ.

Цаашид “Ганган тавилга” брэндийн дэлгүүртэй болж, шинэлэг содон зүйл олныг хийх зорилго өвөртлөж байгаагаа өрхийн тэргүүн Д.Гэндэн-Очир онцолж байлаа.  Тэрбээр хэвлэлийн эх бэлтгэгч бол хань Д.Хандармаа нь дулаан процессын автоматжуулалт мэргэжилтэй. Тэднийг аавынх нь нөр их хөдөлмөр, хүний амьдралын салшгүй хэрэглээ болсон тавилга хийдэг байсан нь модон эдлэлийн салбар руу  хөтөлжээ. Цаашид интерэр дизайнаар сурах сонирхолтой.

 “Ганган тавилгынхан” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүтэйгээ амьдардаг бие муутай бүсгүйд  гал тогоо хийж өгөхөөс гадна хоёр ч эмэгтэйг баярлуулж байжээ.

No description available.

ЖДҮ эрхэлхэд шантрах үе олон тохиолдоно. Анх хоёулаа хийдэг байхад хоцрогдол их байдаг байсан. “Хариуцлагагүй” гэдэг үгийг их ч сонссон. Гэхдээ алдаа дутагдалаа ухамсарлаж ажиллах ёстой хэмээн Д.Хандармаа учирлаж байв.  Бичил бизнесээ бага мөнгөөр эхлүүлсэн учир эхэн үедээ ажилтан аваад цалинжуулах боломжгүй учраас үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг хоёулаа хийдэг байжээ. Хэр баргийн эмэгтэй хүн зориглоод хийхгүй ажлыг хариуцаж хавтан зөөж, ханьдаа тусалж явсан өдрүүд залуу гэр бүлийн амьдралын гэгээлэг дурсамжийн нэг. Сэтгэл зүтгэлээ нэгтгэж хамтарч хийж, өдрөөс өдөрт өөрсдийн бүтээсэн тавилгаар олон ч өрхөд өнгө, тохь тух нэмж яваа хосууд өнөөдөр дөрвөн ажилтан цалинжуулдаг болжээ. Цаашдаа 40, 400, 4000 хүнийг ажлын байраар хангах том үйлдвэр болтлоо өргөжих туйлын хүсэл тэдэнд бий...

С.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.