Тив дэлхийг тэмээтэй “гэтэлж” яваа брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Н.Байгалмааг урьсан юм. Монголчууд түүнийг эчнээ танина. Тив дэлхийг тэмээтэй тойрох аялалыг эхлүүлсэн эгэл жирийн эмэгтэй. Монгол ахуй соёл, үндэсний дээл хувцсыг дэлхий дахинд суртачлан таниулахаар “Тэмээ брэндийг үүсгэн байгуулжээ.


Хөдөөгийн буйдхан талд малчны гэрт төрж,  өссөн тэрбээр багаасаа мал маллаж, цагаан идээгээ өөрөө боловсруулдаг ажилсаг охин байсан гэдэг. Н.Байгалмаагийн эмээ бариач байсан төдийгүй тэмээгээ унаад бариа хийхээр явдаг тусч хүн байжээ. “Монголчууд  үндэсний өв соёл, язгуур чанараа үр хойчдоо өвлүүлэн үлдээх хэрэгтэйг” тэрбээр товч бөгөөд тодорхой онцлон хэлсэн юм.

Түүний ээж болон нагац  эгч нь монгол дээл хувцсыг урлахдаа ур дүйтэй уран хүмүүс. Тэмээн аялалынх нь бүхий л хувцас хэрэглэлийг тэд оёжээ. Орчин үеийн загвартай үндэсний хувцас хийлгэх шинэ санаа гаргаж, сэтгэхдээ Н.Байгальмаа хэнийг ч дагуулахгүй. Ээждээ загварынхаа санааг ойлгуулж чадах л юм бол түүний хүссэн хувцас бодитооор “амилж” бэлэн болдог.

No description available.Арван жилдээ хөдөлмөрийнхөө хичээлд дургүй сурагч байсан ч амьдрал түүнийг утас зүү шаглаж үйл мэтгэх үйлс рүү чиглүүлжээ. “Амьдрал хүнийг олон зүйлд суралцуулж, сургадаг.  Би нэг хувцсаа байнга өмсөөд байдаггүй учраас санхүүд хүртэл хүндрэлтэй. Тиймээс өөрөө загвараа зохиогоод өөртөө зориулаад хувцас оёод өмсөх сайхан, санхүүд ч хэмнэлттэй. Хүний сурсан эрдмийг хэн ч булааж чадахгүй. Торгоны замаар аялаж явахдаа Узбекстан улсад гайхамшигийг олж харсан. Монгол угсааны хаадын ордонд тэдний хэрэглэж, өмсөж байсан хувцас. Тэр үед өөрийгөө юу хийхийг хүсэж байгаагаа ойлгосон. Тэгээд л “Тэмээ” брэндээ үүсгэн байгуулсан” гэлээ.

Сэтгэлдээ дүрсэлсэн санаагаа цаасан дээр буулгаж, брэндийнхээ анхны нөмрөгөө  гаргасан ч Н.Байгалмаагийн бодсоноос тэс өөр төдийгүй санаанд нь нийцээгүй гэдэг. Анхных нь бүтээлийг адтай сэргэлэн охин нь чимэглэснээр бүтээл амилаад иржээ. Охинтойгоо хамтарч урласан нөмрөг одоо ч түүний тренд загваруудын нэг. Өвлөгдөн ирсэн авьяасыг өдрөөс өдөрт тордож, тодруулж явна.

No description available.Тэрбээр урлаж, шаглахдаа хэнийг ч дагуулахгүй  бүсгүйчүүдийг ажлын байраар хангаж, хамтран ажиллаж байна. “Тэмээ” брэнд өдгөө үндэсний загвартай дээл, хүрэм, цув болон  өнгөлөг өнгөтэй  пальтог урладаг.

Н.Байгалмаа нэг загвараас үйлчлүүлэгчдийн таашаалд хэр нийцэх эсэхийг шалгахаар хоёр ширхэгийг гаргана. Хүмүүс сонирхож, захиалж эхэлбэл олон тоогоор хийж, эзэнд нь хүргэж өгдөг байна. Цахим орчин хөгжсөн өнөө үед “Тэмээ” брэнд пэйж хуудас болох “онлайн дэлгүүрээр” захиалга авдаг аж.

Үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлж, үндэсний хэмжээний том брэнд болгох зорилт тавин ажиллаж байна. Олон улсын аялалд явахдаа ч монгол дээл хувцсаа өмсөж, үүгээрээ дамжуулж эх орон,  ахуй соёлоо суртачлан таниулах туйлын хүслийг өвөртлөн яваа хөдөлмөрч бүсгүйн брэндээр дэлхийд тархан сууршсан монголчууд тун удахгүй гоёх биз ээ.

С.Ичинхорлоо

No description available.

 

 No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.