Багачуудын багын найз бяцхан тоглоом бүтээгч

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Г.Ичинхорлоог урьсан юм. Тэрбээр дөрвөн сайхан охин үр өсгөж, хүмүүжүүлж яваа Алдарт эхийн одонгоор энгэрээ чимсэн эгэл жирийн ээж.


Арван жилийн хөдөлмөрийн хичээлээр анх нэхэх аргачлаыг сурсан  бүсгүй охиндоо зориулж гар утасны уутан гэрийг нэхэж өгчээ. Ангийхаа хүүхдүүдээс “Ямар гоё нэхмэл уут вэ” гэдгийг сонссон охин нь  хөөрч баярласан сэтгэгдлээ ээждээ хэлжээ. Магтаалын үгийг сонссон Г.Ичинхорлоод нэхмэл  урлалыг хөгжүүлэх сэдлийг өгсөн байна. Тэр үеэс хойш хоёр жилийн хугацаанд өхөөрдөм үрсэд зориулж, өнгө алагласан утсаар төрөл бүрийн тоглоом нэхэж эхэлжээ.

Охидууддаа хүүхэлдэй худалдаж авч өгөхөөр гар, хөл, толгой гээд бүгдийг нь салгана. Буцаад нийлүүлэх гэхээр бараг л ашиглах боломжгүй болчихдог.  Тиймээс охиддоо зориулж, салдаггүй ямар хүүхэлдэй хийх талаар хэсэг хугацаанд бодож, судалгаа хийсэн байна. Бодолдоо хөтлөгдөж явсны эцэст нэхмэл тоглоом хийх шийдэлд хүрчээ.

No description available.Нэхмэл тоглоом хийхэд ажиллагаатайгаас гадна авхаалж самбаа их шаардана. Нүүр, ам, гар хөл, хувцас зэргийг бүгдийг гараар нэхнэ.  Тиймээс загварын болон өнгөний мэдрэмж шаардана. Утас, зүү нийлүүлж, хийдэг учир цаг хугацаа их ордгийг багачуудын “багын” найзыг урлагч хэлж байсан юм.

Г.Ичинхорлоо бичил бизнесийнхээ гарааг 30 мянган төгрөгөөр эхлүүлсэн гэнэ. Нэхмэлийн утас авснаар “Ichko handmade Mongolia” урлалаа нээжээ. Түүний урладаг тоглоом өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хүүхэлдэй болон бусад төрлийн тоглоом хийхдээ шүр, сувд, товчийг ашигладаггүй. Ихэвчлэн бага насны хүүхэд тоглодог учир залгих аюулаас сэрэмжилж, бүгдийг нэхэх буюу зүү ороох оёдлоор нүд, ам, хамар, уруул, хөмсөг зэргийг орлуулдаг байна. Загвараа өөрөө гаргана.

Хүүхдэд ээлтэй байлгахыг бодолцож,  өнгө будаг гардаггүй 100 хувь даавуун утсаар нэхдэг.  Хүссэн хүн бүхэн хүүхдэдээ эко тоглоомоор тоглуулах боломжийг олгож, бүтээгдэхүүний үнэлгээг уян хатан тогтоожээ. Захиалга авахдаа урьдчилгаа төлбөрөө шилжүүлснээр бүтээлээ хийж эхэлнэ.

No description available.Импортоор орж ирдэг тоглоомыг бодвол өнгө, будаг гарч хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэхгүйгээс гадна хүссэн загвараар нь хүүхдэд зориулан цор ганц хувилбараар ч хийлгэх боломжтой. Үйлчлүүлэгчдээсээ үргэлж урмын үгийг сонсдог Г.Ичинхорлоо “Хүүхэд баярлуулах шиг буянтай ажил хаана ч байхгүй.  “Жижигхэн” ертөнцөд нэг найз нэмж байгаадаа баярладаг. Эхийн хайраар нэхэж байгаа тоглоом эзэндээ ээлтэй урт удаан хугацаанд хамт амьдарч  хамгийн сайн найз нь байгаасай л гэж хүсдэг” гэсэн юм.

Гар ажиллагаар бүтдэг учир гаднын орноос орж ирдэг үйлдвэрт олон тоогоор ганц кноп дараад хийгддэг тоглоомтой харьцуулашгүй. Хүүхдийн биед ээлтэй эко тоглоом нэхэгч бүсгүй тоглоомын дэлгүүртэй болох зорилго тавьжээ. Өөрийн бүтээлээс гадна бусад урлаач бүсгүйчүүдтэй хамтарч ажиллахыг хүсдэг аж.

C.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.