14 настны бүтээсэн "Гүнж" beauty

Хүмүүний амьдралын гэрэл гэгээтэй  үе бол хүүхэд нас. Найзтайгаа хөтлөлцөж алхахдаа нандин бүхнээ хуваалцаж, хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголт, хоббиныхоо талаар ч инээмсэглэн ярьдаг сайхан мөч. Тийм л гэнэхэн гэгээхэн бодолтой 14 настай охин гоо сайхны салбарт гарааны бизнесээ эхлүүлжээ. Түүнийг  Н.Соёлмаа гэдэг.

Үе тэнгийн охиддоо зориулж уруулж өнгөлөгч, гуужуулагч, тэжээлийн тосыг хийдэг байна. Тэрбээр анх өөртөө зориулж уруул өнгөлөгч хийж үр дүнгийн мэдэрчээ.  “Миний уруул их хагардаг, хатдаг асуудалтай байсан.  Одоо бол эрүүл гоё уруултай болсон. Бүтээгдэхүүнээ хийх сэдлийг би өөртөө өгсөн. Надад ийм асуудал тулгардаг учраас бусад охидын асуудлыг шийдэж өгөх зорилгоор хийж эхэлсэн.  Гурван охин дүүтэй. Тэд маань томрох тусмаа ганган, чамин гоо сайхны хэрэгсэлд дурлана” гэв. Н.Соёлмаагийн хийдэн бүтээгдэхүүн хүүхдэд харшил өгөхгүй, байгалын гаралтай орц найрлагаар хийгддэг аж. No description available.Харахад л хайр татам охидод зориулагдсан савтай бүтээгдэхүүнээ гаргахдаа дүү нарынхаа санал сэтгэгдлийг сонсдог байна.  Бага болон өсвөр насны охидод зориулсан учир чанар сайтай, анхилуун үнэртэй нандин бүтээгдэхүүн гаргахыг хичээж ажилладаг гэнэ.

Айлын том, аав ээжийнхээ хариуцлагыг хамт үүрэлцдэг аливаад нягт нямбаы ханддаг охиноо дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр Н.Соёлмаа бичил бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр ажлынхаа төлөвлөгөөг тэмдэглэлийн дэвтэртэй чамбай гэгчлэн бичлээ. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийж, ном болон интернэтээс мэдээлэл цуглуулж, уншдаг байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд явагдах ёстой. Н.Соёлмаа ариутгалыг маш сайн хангана. Уруулын бүтээгдэхүүн хэрхэн бий болдог тэр бүх шат дамжлагаар чанарын өндөр төвшинд хийдэг гэв.

No description available.Охидуудад зориулсан “Гүнж beauty” брэнд нь  одоогоор гурван төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байна. Ашиг харахаасаа илүүтэйгээр охидуудыг чанар, орц найрлага сайтай боломжийн үнэлгээтэй уруулын иж бүрдлийг хэрэглүүлэхийг зорьдог аж.

Өсвөр насны хүүхэд бизнес эрхэлхэд багагүй бэрхшээл тохиолддог. Хичээл номоо сайн хийхийн хажуугаар бүтээгдэхүүнээ хийнэ. Гэхдээ би бүхнийг амжуулахыг хичээдэг хэмээх Н.Соёлмаа цагийн менежментийг маш сайн баримталж ажилладаг байна.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөж буй охин өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоод амжжээ.

“Намайг дэмжиж урам хайрласан үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй илүү их сайжруулсаар байх болно. Тиймээс цаашдаа олон гоё шинэлэг эко бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсөн. Та бүхэн намайг дэмжээрэй” гэж байсан юм.

 С.Ичинхорлоо

 No description available.No description available.No description available.No description available.No description available.