Хайр үнэртдэг бойтог

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж  “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Номин-Эрдэнийг урьсан юм.


Тэрбээр МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. Дөрвөн жил санхүү, эдийн засгийн салбарт ажиллаж байгаад үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Оёдолчин ээжтэй охин торго, дурдан, утас зүү, урлаж шаглах үйлийг харж өссөн учир юмхнаар юм хийх арга ухааныг багаасаа суралцаж өсчээ. Өхөөрдөм үрсэд зориулсан өнгө загварын сонголттой эсгий бойтог хийж байна. Анх охиндоо зориулж хийсэн бол өдгөө өөрийн гэсэн байнгын  үйлчлүүлэгчтэй болж чаджээ. “Ээжтэйгээ нийлж анхны бойтогны загвараа гаргасан. Цагаан сарын өмнөхөн яарч хийсэн болохоор алдаа оноотой бүтэж байлаа. Одоо бодоход дурсамж дүүрэн цагаан сар болжээ. Охиндоо хийчихээд хамаатныхаа нялх хүүхдүүдэд хийж бэлэглэсэн” гэв. Түүний хийсэн бүтээлийг  харсан хүн бүхэн хайр татам эгдүүтэй хэрнээ эрүүл, эко бяцхан бойтог вэ гэж өхөөрдөж, урамын үгийг хэлдэг байсан нь бүтээлийнхээ хийц загварыг сайшруулж, худалдаанд гаргах сэдлийг өгчээ. Дээхнэ үед монголчууд эсгийг яаж хийдэг байсан яг л тэр арга барилаар хийдэг байна. Эсгий бойтог, гутал хийхэд эхлээд эсгүүрээ  зөв зурахаас эхэлж, ноосоо зулж тавиад норгоно.  Энэмэтчилэн хийх ажил үргэлжлэнэ. 100 хувь гар ажиллагаа, алганы мэдрэмж шаарддаг. Тиймээс бүтээгдэхүүнийнхээ үнийг хямдхан тогтоох боломжгүй аж.

No description available.Аливаа бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал  тулгарна. Түүнийг шийдвэрлэж чадвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой. Б.Номин-Эрдэнэ бичил бизнесээ 50000 төгрөгөөр эхлүүлжээ. Ноос, хэв аваад л хийж байсан нь түүнийг эсгий урлалын салбар руу эргэлт буцалтгүй хөтөлжээ.  Нярайн бойтгоос таван нас хүртэлх хүүхдийн гутал, углааш, малгай, тоглоом хийж байна. Эсгийгээр хийх боломжтой бүхнийг хийхийг төлөвлөжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 67.1 сая мал тоолуулсан байдаг. Малын тоо толгой өндөрч буянт малынхаа ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд хангалттай оруулж чаддаггүй нь харамсалтай. Дэлхийн зах зээлд орос, гярман улсад эсгий гутал, эд хэрэглэл, бөмбөлөг зэрэг ноосон бүтээгдэхүүний үнэлэмж өндөр байдаг. Худалдан авалт ч сайн байдаг учраас эсгий урлал эрчимтэй хөгжиж  байгаа. “Манай улс мал сүрэг ихтэй ч энэ чиглэлээр үйлдвэрлэл эхэлж байгаа хүмүүст түүхий эдийн олдоц муу. Том том үйлдвэрүүд өнгө оруулсан ноосоо хэр барагтай бол зарахгүй.  Харин “Ноосон зангилаа” ТББ болон Дарханы “Таймлесс” ХХК-ууд  “Бобуяа” урлангаар дамжуулж өнгийн нооснуудаа зардаг. Би тэднээс ноосоо авдаг. Бидэн шиг гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст энэ нь маш том дэмжлэг. Энэ завшааныг ашиглаад өөрийн багш felt aster А.Ариунаа болон “Бобуяа” урлангийн эсгий урлаач Г.Бумдарь багшдаа маш их талархаж явдгаа хэлмээр байна. Энэ хүмүүс монголын эсгий урлалыг дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд маш том хувь нэмрээ оруулж байгаа” гэлээ.

No description available.Урамын үгнээс эрч хүчийг авдаг ч шүүмжлэлээс алдаагаа сайжруулж ажиллахыг эрхэмлэдэг хэмээх Б.Номин-Эрдэнэ өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилжиж, үеийнхээ бүсгүйчүүдийг ажлын байраар хангахыг хүсдэг ч эргэлтийн хөрөнгө чөдөрлөдөг гэдгийг хэлж байсан юм.  Гэхдээ тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж, эсгий бүтээгдэхүүний дэлгүүр нээх зорилго тавин хөдөлмөрлөж байна.

 С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.