Тансаг бүхнийг илэрхийлэгч ЭПОКСИ

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ дизайнер, нягтлан мэргэжилтэй П.Ууганцэцэгийг урьсан юм.


Тэрбээр хоёр жилийн өмнө интернэтээс хийх бүтээлийнхээ санааг хайж байхдаа эпокси урлалыг олж харжээ. Чамин тансаг бүтээлийг хараад судалгаа хийсэн байна.  Урлалд ашиглагдах бүтээгдэхүүнээ авсан нь бүтээл туурвих эхлэл байв. Түүнд хэрэглэх хэв ч байсангүй. Өөрөө хэвээ хийж, саван, үнэртүүлэгчийн тавиур, утасны гэрээ гоёж байжээ. Суралцаж эхэлж байсан учир  алдаа дутагдал гарна. Будгаа зөв уусгаж чадахгүй, эпоксигоороо юм хийж амжилгүй хатаачихдаг байсан ч урлалынх нь эхлэл байсан болохоор сайхан дурсамж болон үлджээ.

“Анх хийж байхдаа гоё болох болов уу гэж догдолдог ч битүүхэн дотроо айдастай. Цаг хугацаа өнгөрөх тусам арга барилаа олж, сайжирсан. Одоо бол гарт орчихсон. Материалаа ч сайн мэддэг болсон. Өнгө, загварт баригдахгүй хүссэнээрээ л хийдэг” гэв.

No description available.П.Ууганцэцэг одоогоор 60 гаруй төрлийн бүтээл хийсэн байна. Эпокси урлал нь хийхэд ажиллагаа ихтэй ч сурсан хүмүүст төдийлөн хүндрэл учирдаггүй гэнэ. Бүтээл хийхэд хэв, будагч бодис чимэглэл гэх зэрэг үндсэн материалууд хэрэг болно. Жил ирэх тусам монголд гар урлал дэлгэрэхийн хэрээр материалын олдоц сайжирч байгаа нь сайшаалтай. Түүнийг анх бүтээл хийж эхлэх үед будагнаас өөр сонголт бараг байдаггүй байж. Эрэл хайгууль хийж, бага багаар материалаа цуглуулдаг байсан бүсгүй өдгөө хангалттай нөөцтэй болжээ.

Эпокси буюу шингэн давирхайн урлалыг монголдоо суртачлан таниулж, нутагшуулж яваа бүсгүйн бүтээл бүр өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг агуулахаас гадна цорын  ганц загвараар гардаг гэдгээрээ онцлогтой. “Би энэ урлалыг хүмүүс мэдэж, хэрэглэдэг болоосой гэж хүсдэг.  Гэртээ суралцаж, хийх бүрэн боломжтой. Тиймээс хүмүүсд таниулахын тулд үнэлгээгээ бага тогтоосон. Зарим хүмүүс гоё бүтээлээ ямар багаар үнэлдэг юм бэ гэж асуудаг.  Миний гол зорилго бол тансаг урлалаа суртачлан таниулж хүн бүрийн хэрэглээ болгох юм” гэв.

Тансаг харагдахуйц энэхүү урлалаар хэрэгцээндээ тохирох олон зүйлийг хийх боломжтой. Лаа, аяганы суурь, ханын гоёл, ширээ, сандал зэрэг олон төрлийн бүтээл урладаг байна.

 

 С.Ичинхорлоо 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.