Дурсамж бүтээдэг "HERA"

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ хүүхдийн хувцасны  “НERA” брэндийг үүсгэн байгуулагч Б.Түвшинзаяаг урьсан юм.


Оёхыг аав ээжээсээ суралцан өссөн тэрбээр зүү утас бариад суучихдаг охин байсан гэдэг. Багын л зураг зурж, юм нэхэж, барбиндаа даашинз  оёдог байсан нь хувцас загварын салбарт ажиллах эхлэлийг тавьжээ.

 Хүүдээ зориулж хийсэн бомбер нь хүүхдийн хувцасны брэндтэй болох сэдлийг өгсөн байна. Анхны бүтээл нь алдаа оноотой бүтсэн ч хийж бүтээх хүслийг хөглөж өгсөн учир хүүгийнхээ бомберыг хайрлаж, хадгалдаг. “Хүүгээ төрүүлчихээд гэртээ байх хугацаандаа оёж сурсан. Эмээ, ээжээрээ заалгаад оёж байсан. Хүүд минь багадчихсан ч анхны бомбероо одоо ч нандигнаад хадгалсаар байгаа. Харахад л хайр мэдрэгддэг” гэв.

Хүмүүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэж ирсэн бяцхан үрсээ эцэг эхчүүд бид хайр татам хөөрхөн хувцаслахыг хүсдэг. Хайраа шингээж урладаг “HERA” брэнд хүүхдийн хувцасаа тод өнгөний шийдлийг, эгдүү хүргэм загвартай хослуулан хийдгээрээ онцлогтой.

No description available.Хүүхдийн биед эвтэйхэн хөвөн даавуун материалаар. охидод зориулж өнгө загварын өргөн сонголттой даашинз, тэди көүт, урладаг бол хөвгүүдийн хөөрхөн хослол, бомберыг  хэрэглэгчдэд зориулан худалдаанд гаргадаг байна. “Хүмүүс хүүхдийн хувцсыг хийхэд амархан гэж боддог юм шиг байна лээ. Харин ч эсрэгээрээ нарийн гар ажиллагаа их шаарддаг. Охидын даашинзыг загварлаг чамин болгохын тулд олон давхар хормойтой хийдэг. Тиймээс ажиллагаа цаг хугацаа их орно” гэлээ.

Б.Түвшинзаяагийн хувьд хүүгээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа бяцхан үрсэд зориулан бүтээл урлаж, брэнд бий болгоход ханийх нь дэмжлэг хамгийн их байсан гэнэ. Өнөөдрийг хүртэл хүссэн ажлаа тууштай хийхэд хань нь гол тулах хүч нь болсоор иржээ. “Их хэмжээний мөнгөөр эхлүүлээгүй ч санхүүгийн сахилга баттай байхыг л хичээдэг. Олсон орлогоо үр ашигтай зарцуулж, эргэлтийн хөрөнгөө босгох шаардлагатай. Тиймээс бүтээгдэхүүүнээ боломжийн үнээр тогтоосон” гэв.

No photo description available.Хүүхдийн хувцас үйлдвэрлэж байгаа учраас сайн чанарын материал шаардлагатай. Гэвч хүсэхэд хясах гэгчээр чанартай материал сонгож авахад асуудал тулгарна. Хил хаалттай байгаа учраас түүхийн эдийн үнэ огцом өсч байгааг тэрбээр онцолж байв.

Өдөр шөнийг үл ажран нойргүй хонож ажиллах үе Б.Түвшинзаяад байдаг ч захиалагчдынхаа хувцсыг товлосон хугацаанд нь гаргаж өгөхийг зорино. Амьдралд аз жаргал бэлэглэдэг алаг үрс миний оёсон хувцасыг өмссөнийг хараад эрч хүч, эерэг энергиэр цэнэглэгддэг гэж ярьж байгаагаас ажлаа дурлаж хийдэг нь хэн хүнд илт. 

Ирээдүйд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, энхрий бяцхан үрсэд зориулан эгдүүтэй загвар гаргаж ажиллахыг хүсдэг бүсгүй монголдоо маш том үйлдвэртэй болох зорилго тавьжээ.

С.Ичинхорлоо  

May be an image of food and text that says 'HERA A R LOVELY LITTLE CLOTHES FOR LOVELY LITTLE PEOPLE'May be an image of text that says 'HERA OVELY LITTLE CLOTHESFO LOE PEOPLE'

May be an image of textMay be an image of food and text that says 'HER ER LOVELY LITTLE CLOTHES FOR LOVELY LITTLE PEOPLE'May be an image of one or more peopleNo photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.