С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Ганбат: "Ланд 300" машины урьдчилгааг уралдаад төлцгөөж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “"Ланд 300" машины урьдчилгааг уралдаад төлцгөөж байна. Гэтэл ард түмний амьдрал ямар байгаа билээ?. Экспорт, импорт алга. Ажилгүйдэл хэвийн хэмжээнээсээ хэтэрчихсэн. Хувийн хэвшлийнхнийг дэмжсэн бодлого алга. Намайг юу гэсэн юм Ганбат аа? Гэдэг. Би юм хийсэн шүү. Хувийн хэвшлээ дэмжихгүй бол нэг хүний дарангуйлал тогтох нь. Цаашлаад нэг орны хараат болох нь байна шүү” гэлээ.