С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Бат-Эрдэнэ: Монгол бөх, морь, сур ад үзэгдээд эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Үүнтэй холбогдуулж, гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчид хариулт өгсөн юм. Энэ үеэр “Маш чухал хууль. Монгол бөх, морь, сур ад үзэгдэж эхэллээ. Үүнд соёлын өвийг тээгчдийн ёс зүйтэй холбоотой асуудал бий. Үндэсний онцлогтой уламжлалт зан заншлаа хадгалах, сурталчлах талаар төсөлд ямар заалтууд тусгасан бэ?” гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуудахад “Нүүдлийн соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлж танин мэдүүлэх үүрэгтэй хууль. Энэ хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх салбаруудыг хуулийн төсөлд тусгасан” гэдгийг Соёлын сайд Ч.Номин тайлбарласан юм.