С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Оюунхоролыг Хөшигийн хөндий дэх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндий дэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
Тэрбээр
-1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
-1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
-2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
-1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
-1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
-1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
-1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
-1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
-2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
-2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
-2019 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв.