12 настай Х.Анарын өхөөрдөм бүтээл

Арван хоёр настай Х.Анар өрхийн үйлдэврлэл эрхэлж, үе тэнгийнхэндээ төдийгүй өхөөрдөм бяцхан үрсэд зориулж өнгө алагласан үсний боолт, даруулгыг урлаж байна. 96 дугаар сургуулийн долдугаар ангид суралцдаг. Уран зохиолд сонирхолтой сурагч уран нугаралт, сагсан бөмбөгөөр хичээллэдэг гэнэ. Үсний гоёхон хавчаар цуглуулах хоббиндоо хөтлөгдөж, өөртөө зориулж боолт хийснийхээ дараа үеийнхээ найзуудад худалдах шийдвэр гаргажээ. Боолт оёж, сурахын тулд интернэт орчинг ашиглаж бичлэг үзэв. Хэрхэн эсгүүр гаргаж, оёх талаарх зааварчилгааг үзэж, олон удаагийн уйгагүй туршилтын хүчинд өнгөлөг, загварлаг боолтыг багцаар гаргаж чаджээ.

Х.Анар охиныг аав нь дэмжиж материал авах зардлыг өгчээ. “Аав  намайг дэмжиж, мөнгө өгсөн. Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг бас нэмэрлэсэн. Тэгээд л боолт хийхэд хэрэглэх материал, түүхий эдээ цуглуулж авч байлаа. Улбар шар өнгөтэй материал авсан. Анх хийж байгаа болохоор алдаатай олон загвар гаргасан. Тав, зургаан хоногийн турш зөндөө боолт хийсэн. Интернэтэд төдөн инчээр хийнэ гэсэн заавар байдаг. Зааврын дагуу эсгэхэд багадаж ихэднэ. Хэцүү санагдана. Хүн олон дахин хийх тусмаа арга барилаа олж, сайжирдаг гэдэг үнэн юм билээ. Уйгагүй хийж, шантрахгүй байх ёстойг ойлгосон. Анх ээжээрээ хэрхэн оёхыг заалгаж, эмээгийнхээ оёдлын машиныг гуйж аваад ажлаа эхлүүлсэн. Анна эгч маань дэмжиж, үйлдвэрлэлийн машин авч өгч,  ивээн тэтгэсэн. Намайг сайхан сэтгэлээр дэмжиж байгаа болохоор би АНУ-д  ажиллаж амьдарч байгаа эгчдээ боолтнуудаасаа явуулж, тэнд заруулж, машиныхаа мөнгийг буцааж төлнө” гэв.

No description available.

Түүнд оёдлын машин дээр хэрхэн оёхыг ээж нь анх зааж өгчээ

Хийж бүтээх  хүслээр  жигүүрлэсэн хөөрхөн дүүгээ дэмжиж,  нагац эгч нь анхны захиалгыг өгсөн байна. Үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж, өөрийн хөдөлмөрийн үнэ цэнийг багаасаа мэдэрч эхэлсэн Х.Анар боолт, даруулгынхаа үнийг тогтоохдоо судалгаа хийжээ. Дэлгүүрт зарагддаг үнэлгээг судалсны үндсэнд 2500-8900 төгрөгийн хооронд үнэлгээ тогтоосон байна. Одоогоор 20 гаруй төрлийн өнгө, загварын сонголттой үйлдвэрлэхийн зэрэгцээ багцийн үйлчилгээ гаргажээ.

Найзуудаас нь эхлээд олон хүн Х.Анарыг дэмжиж, худалдан авалт хийнэ. “Чи завгүй болох нь. Чамтай уулзалдаж чадахгүй нь дээ. Өөрийгөө хөгжүүлээд мундаг байна” гэж найзууд нь түүнд урмын үг хэлж, багш нар нь ч дэмжиж худалдан авалт хийж эхэлжээ.

No description available.Худалдан авсан хүмүүс хүүхдэдээ зүүлгэсэн зургаа, талархлын үгтэй илгээх нь түүнд урам зориг хайрлана. “Миний хийсэн боолт хүнд таалагдаж гэж бодохоор баярлаж хөөрдөг. Нягт нямбай, чанартай оёхыг хичээнэ. Эзэндээ очихоос өмнө ээж нэгбүрчлэн шалгана. Ээжийнхээ шалгалтад тэнцэж, захиалагчдаа очдог. Пэйж хуудас нээгээд онлайн захиалга авч байна. Аав хамаатны хүний ажлуулдаг супермаркетад тавихад хүмүүс их сонирхож авсан байна лээ. Өөрийгөө хөгжүүлэх нь ирээдүйд хэрэгтэй. Хүсэл, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийх дуртай хоббигоороо бага багаар урагшлах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлье.  Энд тэнд очиход оёдлын машинаар энийг оёчих гэхэд чадна. Энэ нь их гоё санагддаг” гэсэн юм.

Түүний урласан боолт дунд онцгой нэгэн бүтээгдэхүүн нь есөн өнгөний торгоор хийсэн “Энхрий, Хонхтой” нь. Эрт дээр үеэс монголчууд үр хүүхэд тогтохгүй болон өвчинд ороомтгой хүүхдэдээ зориулж муу бүхнээс хамгаалах дом болгож, олон нөхөөстэй болон буруу энгэртэй дээл хийж өгч өмсгөдөг уламжлалтай байсан. Харин жингэнэн дуугарах хонх нь муу, муухай бүхнийг хөөн зайлуулдаг гэлцдэг. Тиймээс энэхүү боолтоо “Энхрий” дээлнээс санаа авч гаргажээ.

Сонирхлоо хөгжүүлж, олсон ашигаараа өөрийн хэрэгцээтэй зүйлсээ авах хамгийн сайхан хэмээн цовоо дуугаар хэлж, инээмсэглэх охины ирээдүй илүү тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Anuka-scrunchies-106683678325013/ пэйж хуудсаар холбогдоорой.  

No description available.

No description available.

No description available.No description available.

бялуу болон цэцэг гэх мэтийн зураг байж болно

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.Зургийн тодорхойлолт алга байна.No description available.