Хоббиндоо хөтлөгдөж эхлүүлсэн “MG Hand made Mongolia”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ  MG Hand made Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг урьсан юм. Мэргэжлээрээ хувийн компанид нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ өөрийн сонирхлоо хөгжүүлж, өхөөрдөм үрсэд зориулж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. “Арван жилийн сургуульд суралцаж байхдаа ээжийгээ ажилд явсан хойгуур оёдлын машинаар нь нуугдаж юм оёдог охин байлаа. Одоогоор гэрийнхээ нэг өрөөг урлан болгож, тохижуулсан. Хоббиндоо хөтлөгдөж эхэлсэн бичил бизнес гэж хэлж болно. Зав гарвал урландаа ороод оёдлынхоо ажлыг хийдэг” гэв.

Д.Мөнх-Эрдэнэ 2014 онд бага хүүгээ төрүүлээд жирэмсний амралттай байх үедээ хувцас загварын салбар тэр дундаа оёдол эсгүүрийн урлалыг сонирхож эхэлжээ. “Мөрөөдлөө урлая” сургалтын төвийн багш Ш.Түвшинжаргалын хувцас оёх хичээлийг телевизээр шимтэн үзнэ. Заасан хичээлийг практикт олон удаагийн оролдлогооо туршиж үзсэний эцэст эсгүүр хийх аргачлалыг эзэмшжээ. Хүүхдийн дээлэн даашинз оёсон бүсгүй мэргэжлийн төвшинд суралцахаар “URGELJ ZALUU MONGOLIAN FASHION” брэндийн сургалтад сууж, төгссөн байна. Түүнээс хойш тасралтгүй оёсоор өнөөдрийг хүрчээ.

No description available.Хүүхдийн хувцас хийх шат дамжлага том хүнийхтэй ижил деталь хэсгээс бүрдэж, бүтдэг. Сайн чанартай тод өнгийн материалыг ихэвчлэн сонгоно. Хүүхдийн хослол, болон монгол загварын дээл, хүрэмийг түлхүү урладаг. “Хүүхдүүдийнхээ хичээл сургууль, ар гэрийн амьдрал, ажлаа амжуулахын хажуугаар хувцас оёж байна. Ихэвчлэн солонгос бөс барааны дэлгүүрээс чанартай материалыг сонгож авч хийдэг. Оёсон хувцсаа хүүхдүүдээрээ өмсүүлж, туршиж, худалдаанд гаргаж байна. Сүүлийн нэг жил материалын үнэ огцом нэмэгдсэн. Олдоц бол хэвийн” гэв.

Гэртээ урлан тохижуулж, оёдол хийхэд залшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, шаардагдах түүхий эдийг хань нь дэмжиж шийдэж өгснөөр ажлаа тууштай үргэлжлүүлэхэд түлхэц болсон байна. Тэрбээр бүтээгдэхүүний үнэлгээг иргэдийн амьжиргаанд тулгуурлаж тогтоосон байна. Ажлын хөлсөө багаар тооцож, боломжийн үнээр ахим хаяг болон группээрээ дамжуулж борлуулдаг.

Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчтэй болсон тул эрэлт нийлүүлт сайн. Хийц, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүсгүйг ойр тойрных нь хүмүүс дэмждэгт урамшин илүү ихийг бүтээх зорилго тавьжээ “Би  арван жилээ Толгойтын 42 дугаар сургуулийг төгссөн. хүсдэг. Хүмүүс хувцас авахдаа дандаа л хотын төвийг зорьдог шүү дээ. Түгжрэл ихтэй, цаг хугацаа ч их ордог болохоор гэр хороололд монгол, европ, хүүхдийн хувцасны дэлгүүр, оёдлын бүхий л төрлийн үйлчилгээ явуулдаг  цогц үйлдвэртэй болохыг  хүсдэг” гэв.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/groups/681344006105077/ пэйжээр холбогдоорой. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.