Урлаг судлаачийн ур ухаан шингэдэг авдар

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Э.Ариунгуаг урьсан юм. Дүрслэх урлагийн дээд сургуулийн арьсан урлалын ангийг чимэглэх зураачаар төгсөөд “13 дугаар зуун цогцолбор”-т мэргэжлээрээ ажиллаж байгаад Англи улсыг зорьжээ. Хувцасны загвар, материал менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2013 онд эх орондоо ирснийхээ дараа “КИХОТ НОЁН” сонгодог жүжгийн зураачаар С.Ариунболд багштайгаа хамтран ажилласан байна. “2016 он хүртэл арьсан урлалынхаа чиглэлээр хэд хэдэн үзэсгэлэнд оролцсон. 2016-2020 онд Бээжингийн багшийн их сургуулийг урлаг судлаачаар магистр хамгаалсан. Одоо бүтээлээ тууштай туурвих ажилдаа шамдан орлоо” гэв.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үндэсний өв соёлыг түүчээлэх зорилгоор дахин давтагдашгүй хийцтэй арьсан авдрыг хээ хуартай хослуулан бүтээл туурвиж байна. “Таван эрдэнэ” нэртэй таван хошуу малын хээн дүрслэлтэй таван авдар хийж дипломынхоо ажлыг хамгаалахдаа үүх түүх бэлгэдлийг давхар судалжээ. Эртнээс ардын аман зохиол хөгжиж, ахуй түүхээ дээдэлдэг үндэстэн учраас уран нарийн дүрслэлийг бүтээлдээ шингээхийг тэрбээр хүсдэг. Э.Ариунгуа арьсан авдар хийхээс гадна бумба, шүтээний хайрцгийг хийнэ. 

No description available.“Миний бүтээл хээ хуарын дүрслэл, бэлгэдлээс зонхилон бүтдэг. Арьсан авдар нь эрт үеэс эдүгээ хүртэл үе дамжигдан хэрэглэгдэж байгаа уламжлалт эдлэл. Шарын шашин Монголд анх нэвтэрсэн үетэй эн зэрэгцэн хөгжсөн түүхтэй. Авдранд Төвдүүд ном, судар шашны эд зүйлсээ хүндэтгэн хийдэг байжээ. Монголын хаад ноёдод бэлэг сэлт дайхдаа авдарт хийж явуулдаг байсныг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлснээр айл бүрийн хойморт залардаг эдлэл болсон хэмээн судалгаанд тэмдэглэгдэн үлдсэн байна. “Би энэ талаар судалгааны ажил хийсэн. Төвдөөс модон авдар ирдэг байсан юм билээ. Харин лам хуврагууд арьсаар бүрж ном судраа хадгалдаг байсан нь авдарт чийг нэвчүүлэхгүй гэсэн санаа байсан нь Өндөр гэгээн Занабазар гуайн бүтээлүүд  нотлон харуулдаг. Гоёл чимэглэлийн арьсан хайрцаг ч олдож байлаа. Тэгэхээр авдар урт удаан эдэлгээг бэлгэдсэн бүтээл юм” гэдгийг тайлбарласан юм. 

Э.Ариунгуа арьсан хөөмлийн аргыг ашиглан авдраа хийдэг. Цэвэр модоор авдраа зангидахаас ажил эхэлнэ. Ургамлын идээлгэтэй хонь, ямааны арьсаар бүрж нэгбүрчлэн сийлбэрээ хийж, товойлгоно. Хэр баргийн эмэгтэй хүний зориглож хийх ажил биш. Учир нь ур чадвараас гадна биеийн хүч шаардана. Захиалагчдаа зориулж цор ганц бүтээл урлахыг хүсдэг уран бүтээлч бүсгүй ямар нэгэн зээлд хамрагдаагүй. Захиалгынхаа 50 хувийг урьдчилан авснаар урлах ажилдаа ордог байна. Бүтээл хийхэд хэрэглэгдэх түүхий эд, материалаа монголынхоо үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хийхийг хүсдэг байна. Энэ нь аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйн хэрэг  юм. 

No description available.Одоогоор авдар хийхээс гадна ханын чимэглэл хийж эхэлжээ. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, цүнх хийх санаатай байгаагаа учирлав. Түүний бүтээл хийц загвараасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэлгээтэй.

Урмаар тэтгэгэдэж, тэжээгдэж, урагшилдаг нь бүтээл туурвиж брэнд бүтээх чин хүсэлтэй хөдөлмөрч хүмүүсийг хөглөдөг.  Үүнтэй агаар нэгэн адил Э.Урангуа захиалагчдаасаа урмын сайхан үгсийг сонсч эрч хүч эерэг энергиэр цэнэглэгддэг. “Хамгийн сайхан мэдрэмж бол хийсэн бүтээлээрээ магтуулах.  Аливаа ажлыг эхнээс нь сурна. Туршина, алдана дахин давтан хийнэ. Нэг зүйлээ байнга хийдэг ч алдаа гаргах үе байна. Алдаанаасаа хүн суралцаж, ахиц дэвшил гаргана. Бүтээлүүд 100 хувь гар ажиллагаагаар бүтдэг. Нэг ч машин тоног төхөөрөмжүүд хэрэглэдэггүй. Гараараа нүдэж, сийлнэ. Миний цаашдын зорилго уран бүтээлч хүн өөрийн үзэсгэлэнгээ гарргаж, мартагдсан түүхийг сэргээж, өв соёл, монгол ахуйгаа залуусдаа таниулах юм” гэснээр бидний ярилцлага өндөрлөв.

С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.