Хайр татам хамгийн жижигхэн “Эрдэм” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Ц.Солонгоог урьсан юм. Хань гурван хүүхдийн хамт амьдардаг ажил хэрэгч дайчин бүсгүй бяцхан үрсэд зориулж “ЭРДЭМ” https://www.facebook.com/Erdemcosyme брэндийг үүсгэн байгуулжээ. Эхийн хэвлийгээс мэндэлсэн хорвоогийн хамгийн хайр татам “амьтад” гэгддэг нярай хүүхдэд зориулж, өхөөрдөм өнгөлөг, хамгийн чамин хувцсыг урлаж байна.

Ц.Солонгоо зургаадугаар ангидаа ОХУ руу шилжин суралцаж, орос, англи хэлний орчуулагч мэргэжлийг эзэмшжээ. Мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж, анхныхаа үрийн зулайг 20 насандаа үнэрлэсэн байна. Ээж хэмээх эрхэм алдрын эзэн, хайр, халамж, хариуцлагыг эрт мэдэрсэн тэрбээр эзэгтэйн “албанд” ийнхүү дэвшив. Үргэлж өөрийгөө хөгжүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг учраас гэртээ ор хөнжлийн давуу оёно. Найз нөхдөдөө санал болгож, боломжийн үнээр борлуулна.

Улаанбаатар их дэлгүүрийн “CHANEL” брэндийн гоо сайхны зөвлөх, УИХ-ын Тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан түүнд эмнэлгийн компаниас гадаад харилцааны менежерийн албыг хариуцах санал тавьжээ. Эзэмшсэн мэргэжлийнх хүрээнд эмнэлгийн компаниад ажиллах боломж гарч, үр бүтээлтэй ажиллаж эхэлсэн байна. “Миний ажил гаднын компаниудтай харилцаа холбоо тогтоож, эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдэхүүний болон хүний биеийн антомиг судлах зэрэг олон зүйлийг орчуулж эхэлсэн. Зургаан жил ажиллахын зэрэгцээ төсөл бичих сургалтад хамрагдсан. Тэр хугацаанд үйлдвэрлэл эрхлэх хүсэл сэтгэлд минь байсан. Удаа ч үгүй жирэмсэн болсон. Тонус ихтэй учраас ажлаасаа гарах шийдвэр гаргаж, есөн жилийн дараа бага хүү Эрдэмээ төрүүлсэн. Гэртээ хүүхдүүдээ харж асрахын зэрэгцээ ажил хийхээр болж, жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн борлуулахаар Италийн компанитай албан ёсоор гэрээ байгуулсан. 2019 онд “СОSY CORNER” дэлгүүрийг нээсэн. Ихэвчлэн ээжүүд ирж үйлчлүүлдэг болохоор хүүхдийн чанартай хувцас их асууна. Тиймээс Канадаас хүүхдийн хувцас оруулж ирж эхэлсэн ч зардал, мөнгө нь хэт өндөр. Тэр үед “Хүүхдийн монгол брэнд бий болгоё” гэсэн бодол төрсөн” гэв.

No description available.Нярай хүүхдийн гэдэс дүүрч, тавгүйрч уйлдгийг ээжүүд сайн мэднэ. Өөрсдөө арга хэмжээ авах эсвэл эмчид ханддаг. Гэвч тодорхой шалтгааныг тэр бүр сайн судалдаггүй. Ц.Солонгоогийн хувьд энэ замыг тойроогүй дайрсан. Хүү нь гурван сар хүртлээ унтахгүй үүр цайтал уйлагнадаг байсан учир охиноо тээж байхдаа судалгаа хийжээ. Эмнэлгийн салбарт зургаан жил ажилласан туршлагатай учир мэдээлэл хуримтлуулж, эмнэлгүүдийн клиник туршилтыг уншсаны эцэст гэдэсний хийг гадагшлуулах бүлээн жин хэрэгтэйг олж мэджээ. Швейцарь улсад бүлээн жинг интоорын ясаар хийдэг. Удаан халуунаа барьдгийг мэдэж гаднаас интоорын яс захиж, бигнүүр жин хийж, хүүдээ хэрэглүүлэхэд үр дүн сайтай санагджээ. Тиймээс заавар зөвлөгөөг нэгбүрчлэн бичиж, группийнхээ ээжүүдэд санал болгосноор бяцхан үрсийн брэнд “Эрдэм” ийнхүү төрсөн түүхтэй.

Анхны бүтээгдэхүүн хүүхдийн гэдэсний дүүрэнгийг гаргадаг бигнүүр жин байсан бол дараагийнх нь толгойн хэлбэрийг алдагдахаас хамгаалсан гичний үртэй дэр, нярайн сувилахуйн чиглэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Эхний ээлжид ойр дотныхон болон найзуудынхаа хүүхдүүдэд хэрэглүүлж, санал бодлыг нь сонсож, загвар хийцээ сайжруулж явсаар нярай хүүхдэд хэрэглэгдэх бүхий л төрлийн хувцсыг үйлдвэрлэх зорилго тээж, эхнээс нь ажил хэрэг болгожээ.

Аав ээждээ аз жаргал бэлэглэж, амьдралд өнгө нэмж ирсэн алдрайхан хүүгийнхээ нэрээр нэрийдсэн “Эрдэм” брэндийн борлуулалтын ихэнх хувийг бигнүүр жин, дэр эзэлдгийг Ц.Солонго онцолж  байсан юм.

No description available.Брэнд бүтээж, үндэсний үйлдвэрлэл эрхэлхэд хөрөнгө, санхүүгийн асуудал ажлын байр, тоног төхөөрөмж,  хүний нөөцийн асуудал тулгарна. Түүний хувьд бага багаар оёдлын машинаа зэхэж, ажилчид авчээ. Найзаасаа хэрэглэж байсан хоёр хуучин машиныг худалдаж авч эхлүүлсэн брэнд өнөөдөр есөн машин, таван ажилтантай болтлоо өргөжжээ.

Нярай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус брэндийн хамт олон одоогоор бигнүүр, дэр, шинэ төрсөн нярайн багц, малгай, хүүхдийн хүйг хөндөхгүй цамц, өмд, унтлагын болон нэхий өлгий, угаадаг живх, органик даавуун банны алчуур зэргийг үйлдвэрлэж байна. Нярай хүүхдийн арьс эмзэг мэдрэмтгий. Тиймээс цэвэр органик давууг сонгож чанарын өндөр түвшинд хайраа шингээж, хамт олноороо урлана.

Америк технологийг нутагшуулж, эх орондоо үйлдвэлэж байгаагаараа давуу талтай гэдгийг Ц.Солонгоо хэлж байв. Үргэлжлүүлэн “Органик даавуу нь ямар ч будагч, цайруулагч бодисгүй. Яг л өнгөөрөө байдаг. Нярай хүүхдийн хувцасны материал маш чухал. Хийсэн бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд хүүдээ хэрэглүүлж үзэж, туршилт хийж, худалдаанд гаргадаг. Цаашид брэндийнхээ нэр төрлийг нэмэх зорилготой. Шүүмжлэлээс илүү маш олон ээжүүдээс магтаалын сайхан үгс сонсох сайхан байдаг” гэв.

No description available.Харахад хайр татам хамгийн жижигхэн хувцсыг хийхэд ажиллагаанаас гадна хэд хэдэн анхаарах зүйл бий. Тухайлбал, хүүхдийн арьсыг нухахгүй байлгахыг бодолцож, оёдол нь гадагшаа байна. Кноп нь хүртэл зориулалтынх байх ёстой. Импортоор оруулж ирдэг хүүхдийн хувцасны хэмжээ  монгол хүүхдийн биеийн онцлогт тохирдоггүй. Цээжээрээ хавчиг, хөл урттай байдаг тул багадана. Тиймээс биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа аж.

“Эрдэм” брэнд нэрийн бүтээгдэхүүнээсээ цөөн тоогоор үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. Олон тоогоор үйлдвэрлэх боломжоор хомс байдаг нь эргэлтийн хөрөнгө, санхүүгийн чадамжтай холбон тайлбарлав. 7000-270 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр бүтээгдэхүүнээ “СОSY CORNER” нэрийн дэлгүүрээр зарах болон хүргэлттэй үйлчилдэг. Ирэх жилээс ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг төлөвлөж, энэ жил эхний загвараа гаргажээ. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг учраас ноолууран бүтээгдэхүүн өвлийн улиралд хүүхдийн биед хамгийн тохиромжтой гэж үзжээ.

No description available.Хүүхдийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь Ц.Солонгоогийн ярьж буй үг бүхнээс нь илт мэдрэгдэнэ. 0-3 сар хүртлээ хүүхэд унтаж байхдаа гарнаас цочиж, сэрж уйлагнадаг. Тэр бүхнийг тооцоолж, “Эрдэм” брэндийн эрвээхэй өлгийг гаргажээ. “Хүүхэд 0-3 сар хүртлээ хэрэглэнэ. Гурван сараас дээш хэрэглэх боломжгүй. Хүүхэд биеэрээ бүтэн эргэдэг болохоор бүтэх аюултай. Гурваас дээш сартай хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар, хөл нь чөлөөтэй байх зориулалттай унтлагын өлгий үйлдвэрлэдэг. Том хүүхдүүд унтахдаа хөнжлөө тийрдэг. Олон ээжүүд санал тавьснаар унтлагын боди хийж айна. Түүхий эдийн үнэ болон тээврийн зардал огцом өссөн. Энэ нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг” гэлээ.

Зөөлөн өнгөнд амьтны дүрс, хатгамал зэргийг шигтгэж өгсөн нь харсан хүний харцыг татаж, хайр хүргэнэ. Нярай хүүхдийн хараа гурван сар хүртлээ тогтдоггүй. Тиймээс бүдэгхэн өнгийг голчлон сонгож хувцас хийдэг байна. Эхний ээлжид хар, цагаан өнгийг хүүхэд  ялгаж сурдаг учраас өнгөнд эрүүл мэндийн талаас нь ач холбогдол өгчээ. Гурван хүүхэд өсгөж, хүмүүжүүлж яваа залуухан ээжийн хувьд хүүхдийн биед ямар, загварын хувцас илүү тохирохыг илүү сайн мэддэг учраас өөрөө загвараа гаргана.

Гэр бүлдээ гэрэл гэгээ нэмсэн бяцхан үрдээ хувцас авахаар ирдэг олон үйлчлүүлэгчид бий.  Дэлгүүрт орж ирээд “Ямар хөөрхөн хайр татам юм бэ. Миний хүү, охинд яг таарна” гэж хоорондоо инээмсэглэн ярилцах хосын яриаг сонсох хамгийн сайхан мэдрэмжийг  түүнд төрүүлнэ.

No description available.

Ц.Солонго жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулж байсан учраас брэнд бий болгоход дөхөм байжээ. Дэлгүүрийнхээ орлогоор брэндийнхээ суурийг тавьсан гэнэ. 2019 онд дэлгүүрээ нээсэн болохоор үнэнч үйлчлүүлэгчдээр хүрээгээ тэлж чадсан байна. Үндсэн бизнес дээрээ түшиглэсэн учраас үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэхэд түлхэц болсон гэсэн үг.

Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлүүлээд хэсэг хугацаа өнгөрсөн ч орлогоосоо зарлага их байгааг тэрбээр нуусангүй. Үндсэн дэлгүүрийн орлого үйлдвэрийг санхүүжилж, урд хормойгоороо хойд хормой нөхөх зарчмаар ажиллаж байгаа гэнэ. Хэд хэдэн ажлыг амжуулж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллахдаа үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө итгэл төгс алхаж явна. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Erdemcosyme болон https://www.facebook.com/cosycornermon 7777 7747 утсаар холбогдоорой. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.