Талхчин ээж

Гурван хүүхдийн ээж, ханийнхаа түшиг тулгуур болсон бүсгүйг Г.Төмөртогоо гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч гурван сарын өмнө бяцхан охиноо төрүүлж, дикретны амралтаа авчээ. Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж, "Гэрийн талх" хийж байна. "Намайг багад ээж маань талх хийж өгдөг бсан. Амт үнэхээр сайхан. Хань минь аав, эрэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг байсан ч талхаа өөрсдийн гараар барьж иддэг байсан. Бэр нь болж ирсэн үеэсээ л гэр бүлийнхэндээ зориулж талх хийж өгнө" гэв.
Г.Төмөртогоо хүнсний дэлгүүрээс талх худалдаж авдаггүй. Хэрэглээнийхээ талхыг барихаас гадна хүмүүст зориулан худалдаанд гаргадаг болжээ. Охиноо хөхүүлж унтчуулчихаад өдрийнхөө цайг ууж суухдаа "талх хийж зарвал авах хүн байна уу" гэсэн утга бүхий сэтгэгдлийг фэйсбүүкийнхээ стори хэсэгт оруулжээ. Гэтэл олон хүн холбогдож "Авъя, хэд вэ" гэж асуусан байна.

No description available.Тэрбээр эхний өдөр таван талх хийж, фэйсбүүктээ зар тавьж, авъя гэсэн хүмүүст хүргэж өгснөөр бичил бизнесээ эхлүүлсэн нь энэ. Захиалагчид талхных нь амтанд орж, байнгын хэрэглэгч болжээ. "Талх авч идсэн хүмүүс дахиад заавал захиалдаг. Зарим нь нялх хүүхэдтэй хүнийг дахин,  явуулж байхаар гээд дөрөв, таван ширхгээр авна. Зөөлхөн, идэнгтэй болохоор хүүхэд болон хөгшчүүл их дуртай. Одоо луувантай гарч байгаа. Хэрэглэгчдэд  танигдаад ирэхээр олон төрлөөр хийх санаатай байгаа" гэсэн юм. Ажлыг хийе гэвэл арга нь олддог гэдэг. Аан бас ажил хийх хүнд арга олддог гэснийхээ араас түүнд шарах шүүгээ цехийн тоног төхөөрөмж бхгүйч тэрээр Дээр үеийн Мечта плеткан дээр коструулан түмпэн,будаа агшаагчны түмпэнг ажлын гол зэвсэгээ болгожээ.Гурван сартай нялх үрээ харахын зэрэгцээ амтат талх барьж байгаө ажилсаг бүсгүйг дэмжиж, худалдан авалт хийгээрэй.

С.Ичинхорлоо

Худалдаж авахыг хүсвэл https://www.facebook.com/gungaabuu.tumurtogoo хаягаар холбогдохоос гадна

21р хороолол СХД-ийн урдаас харсан "Хайрхан", СХД-ийн 21 рүү явдаг автобусны буудлын ард "Отгонбат" дэлгүүр, Баян хошууны тойрог "Чукагын шаржигнуур тахианы Доод давхарын дэлгүүр" ,"Зүүн салааны хуучин эцэс"
,"Тэргүүн","Өндөр сант" дэлгүүрт зарж байна.

 

No description available.

No description available.

талх гэх мэтийн зураг байж болно

хоол хүнс болон дотор гэх мэтийн зураг байж болно