Р.Отгонжаргал: 20 мянган хүүхдэд байцаагч ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл"-ийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал "Цагдаагийн байгууллага хүүхэд алга болж байгаа болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход тодорхой арга хэмжээ авч, ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгжийг шинээр байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 20 мянган хүүхдэд нэг хүүхдийн эрхийг хамгаалах алба хаагч ажиллаж байна. Жишиг нормативаар найман мянган хүүхдэд нэг хүүхдийн эрхийг хамгаалах алба хаагч, нэг байцааг ажиллана гэж тооцвол 248  албан хаагчийн орон тоо шаардлагатай байна" гэсэн хариулт өгсөн юм.