М.Чинбат: Мөрдөх байгууллагаас материал ирээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн эсэх тухай Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатаас тодруулсан юм. Гишүүдийн уг асуултад Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат Энэ хэрэгт Улсын Дээд шүүх хэлэлцээд шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д шинээр илрэх нөхцөл байдлыг тодорхойлсон дөрвөн нөхцөл байгаа. Хэрэв шинээр илрэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж үзвэл прокурор дүгнэлтээ гаргаад хяналтын шатны шүүхэд хүргүүлнэ. Шүүх энэ асуудалд шийдвэр гаргах учир ямар шийдвэр гаргахыг бид мэдэхгүй. Мөрдөх байгууллагаас шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн материал ирээгүй байна.  Хэрэг шалгагдаж байгаа учраас дараа нь бид уг хэргийг хянаж байж, шийдвэрлэнэ. Иймд одоогоор тодорхой хариулт хэлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.