90 мянгаар эхлүүлсэн "Эко таваг"

"МОНГОЛ БРЭНД" цувралын зочноор Увс аймгийн Тэс сумын уугуул Э.Даалхай нутагтаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ЖДҮ-ийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахаар хөдөлмөрлөж байна. Тэрбээр 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг эгэл жирийн залуу гэр бүлийн төлөөлөл. 

Хүүхэд байхаасаа модтой "нөхөрлөж", хэлбэр дүс гаргаж амьтны дүрс сийлнэ. Анхны бүтээл болох сүүний цацлаа наймдугаар ангидаа хийж, хамаатнууддаа зарж эхэлсэн нь түүнийг урамшуулж, модон урлал руу ийнхүү хөтөлсөн хэрэг. Ур чадвар, авьяас удамшдаг гэх нь бий. Э.Даалхайгийн  өвөө баяд эмээл, авдар, шүүгээ хийнэ. Аав нь ч мөн адил гарын уртай. Модон эдлэл хийхийг нь багаасаа харж тусалдаг байсан нь хожим өөрөө өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд түлхэц болжээ.

No description available.Төрөлх нутагтаа үйлдвэрлэл эрхлэж, модон цар таваг хийх санааг хань нь гаргаснаар, ажил хэрэг болгов. Ханийнхаа санаачилгыг дэмжиж хийж эхлүүлэхэд хүмүүс эко бүтээгдэхүүн гээд нааштай хүлээн авчээ. Харахад энгийн нэгэн модон таваг боловч хийхэд ажиллагаатай. Хэмжээний дагуу модоо хөрөөдөж, дараа нь хүрээ гаргана. Дотор талыг нь ухаж, хүрээ гаргасны дараа зүлгүүрийн ажлыг хийж дуусгаад цэвэрлэнэ. Хамгийн сүүлд лакаа жигд түрхэж сайтар хатаадаг байна.

Орон нутагт үйлдвэрлэл явуулахад түүхий эд, материалын асуудал тулгарна. Анх нэг хавтангаар ажлынхаа гарааг эхлүүлж, олсон орлогоо эргэлдүүлж байжээ. 90 мянган төгрөгөөр авдаг байсан хавтан нь өнөөдөр хоёр дахин өсч 180 мянган төгрөг болсон байна.

No description available.Одоогоор долоон төрлийн 100 гаруй таваг хийж, борлуулжээ. Ажил хийж байгаа хүн алдаж, ононо. Шүүмжлэлийг үгийг магтаал хэмээн сонсч ажилдаа тусгаж, алдаагаа ухамсарлаж, сайн бүтээл хийхийг зорьдог хэмээн хуучлах Э.Даалхайд ажлын байрны асуудал гарч өвлийн хүйтэнд халаалтгүй байшинд үйл ажиллагаагаа явуулж байгаагаа нуусангүй. Бор зүрхээрээ зүтгэж, хийж байгаа ажилдаа сэтгэл зүтгэл хандвал хөдөлмөрийн үр шимийг хүртэх нь бизнесийн зарчим. Багаж, тоног төхөөрөмж дутуу, ажлын байр хүйтэн зэргээс халширч хөдөлмөрлөхөөс эмээсэнгүй. Харин ч өөрт нь итгэл үзүүлэн захиалга өгч байгаа хүмүүсийн тавгийг товлосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэнэ. Тэрбээр хуванцар савыг хэрэглээнээс халж, хүмүүсийн хэрэглээг эко болгож, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрийнхээ байрыг өргөжүүлж, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

 

Захиалга өгөхийг хүсвэл Э.Даалхайгийн  https://www.facebook.com/daalhai.erdeneochir фэйсбүүк хаяг болон 

Гэр ахуй модон эдлэл (Увс) https://www.facebook.com/groups/895114411199487 групп болон 99661523 дугаараар захиалаарай. 

No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

хоол хүнс болон "20x60 30k" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно