Эрхэмсэг төрхийг илүү тодруулах “Дулам” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Ганчимэгийг урьсан юм. “Дулам” гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч тэрбээр УБДС-ийг татварын хяналтаар төгсч, СЭЗДС-ийн санхүүгийн удирлагаар магистрын зэрэг хамгаалжээ.

Б.Ганчимэгийн хүүхэд нас номтой холбогдоно. Ээж нь охиндоо үргэлж үлгэрийн ном уншин өгч, мөрөөдлийн ертөнцөөр аялуулна. Үлгэрт сайхан сэтгэлтэй хүчирхэг Сашинка охин олон адал явдал саад бэрхшээлийг даван туулсны эцэст амар сайхандаа жаргадаг тухай өгүүлнэ. Өөрийгөө Сашинкагийн дүрээр төсөөлж, том болоод бусдад тусалдаг, сайхан сэтгэлтэй хүчирхэг эмэгтэй болно гэж боддог сэргэлэн охин байснаа дурсав.

Аливаа ажлыг хийж эхлүүлэх, тууштай үргэлжлүүлж, үр дүнг нь үзэх чухал. Хань нь БНСУ-д суралцсанаар хамтаа тэнд нэг жил амьдарчээ. Тухайн хугацаанд солонгос бүсгүйчүүдийн эрүүл толигор арьс өөрийн эрхгүй анхаарл татахын зэрэгцээ гайхашрал төрүүлнэ. Монголчууд адилхан солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг байж, хоёр өөр нөлөөтэй байгааг анзаарсан байна. Сонирхолдоо хөтлөгдөж, судалгаа хийж явахдаа гараар хийдэг гоо сайхны бүтээгдэхүүний сургалтад суужээ. Өөрийнхөө арьсанд зориулж, зүрхэн хэлбэртэй саван хийж, хэрэглэхэд үр дүн сайтай санагдсан гэнэ. Удалгүй ээж хэмээх эрхэм алдрын эзэн болж, охиноо төрүүлж, гэртээ байх хугацаандаа сонирхлоо хөгжүүлж,  солонгос гоо сайхны дэлгүүр нээжээ. Бүхий л зүйлдээ гар, бие оролцож ажиллуулж байхад хоёр зүйлийг маш сайн анзаарч, анхааралдаа авчээ.

гоо сайхны бараа болон бичвэр гэх мэтийн зураг байж болноЭрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг, монгол бүсгүйчүүдэд зориулж үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн дутмаг байдгаас тохирсон, тохироогүйг хэрэглэх нь энүүхэнд. Хадгалах горим алдагдсан, дуусах хугацаа дөхсөн, хямд бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирдгийг мэдсэн байна. Тиймээс энэ бүхнийг эрүүлээр шийдэх гарц, гаргалгаа хайсны эцэст өөрсдөдөө зориулж өндөр хөгжилтэй орны технолгийг ашиглаж гоо сайхны брэнд бүтээж яагаад болохгүй гэж... гэсэн санаа төрчээ.

“Бүсгүйчүүдийн хэрэглэж заншсан БНСУ, Япон, АНУ-ын бүтээгдэхүүнтэй чанар, стандарт ижил ч манай орны уур амьсгал, бидний арьсны асуудалд тохирсныг хийе гэж сэтгэл шулуудан ажил хэрэг болгосон. “Дулам” брэндийн бүтээгдэхүүн олон давуу талтай. Дэлхийд гоо сайхны технологиор тэргүүлэгч БНСУ-ын лабораторийг ашиглаж, монгол хүний арьсанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэсэн юм.

No description available.Монголын хамгийн анхны үүдэл эсийн найрлагатай гоо сайхны брэнд гэдгээрээ онцлогтой. БНСУ-ын компанитай хамтарч уур амьсгалын судалгаанд үндэслэн үүдэл эсээр доктор хамгаалсан МУИС-ийн доктор Ө.Энэрэлттэй ажиллажээ. Учир нь, эл бүтээгдэхүүний гол орц үүдэл эс гэдгийг Б.Ганчимэг тодотгож байсан юм. Үргэлжлүүлэн “Цөлийн сарнай цэцэг нь гайхалтай үзэсгэлэнтэй хирнээ хатуу ширүүн нөхцөлд өөрийн онцгой чадвараар дэлгэрэн ургаж байгаа нь надад яг л монгол эмэгтэйчүүдийг санагдуулдаг. Чийг усыг өөртөө маш удаан хугацаагаар хадгалж түүгээрээ өөрийгөө тэтгэж ургадаг цэцэг юм. Үйлдвэрээс гарсан шив шинэхэн бүтээгдэхүүн маань өндөр үйлчилгээгээ өгөх тэр хугацаандаа “Дулам”-ын хэрэглэгчдэд шууд очдог” гэлээ.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи чухалаас гадна ямар орц найрлага ашиглан бүтээж байгаагаас шалтгаалж, бий болох хугацаа харилцан адилгүй. “Дулам” брэнд одоогоор 13 төрлийн бүтээгдэхүүнтэй. Үүнээс дөрвөн төрөл нь технологийн хувьд Монголд үйлдвэрлэх боломжгүй учраас БНСУ-д Францын үүдэл эсийн технологиор үйлдвэрлэдэг байна. “Эсийн түвшинд судалдаг R&D лаборатори одоогоор Монголд нэг ч байхгүй. Есөн төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна. БНСУ-д үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хувьд судалгаанд үндэслэж орц найрлагын сонголт бүтээгдэхүүн турших хугацаатай. Нэг бүтээгдэхүүнийг жил гаруйн хугацаанд олон дахин туршиж арьс судлалын лабораториор дерма тест хийж баталгаажуулснаар үйлдвэрээс манай хэрэглэгчдийн гарт шууд очдог” гэв.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болноГоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг хариуцлагатай ажил. Арьс өөрөө эмзэг. Судалгаа, туршилтын ажилд асар их хугацаа зарцуулдаг шалтгаан энэ. Үндэсний үйлдвэрт өнгө нэмж, гоо сайхны салбарт босго тогтоож буй “Дулам” брэндийг бүтээх замнал тийм ч дардан байсангүй. Брэндээ үүсгэн байгуулсан бүсгүй төслөө бичээд хэд хэдэн газар хандсан ч татгалзсан хариу сонсчээ. Гэхдээ шантарсангүй. Шат өөд алхах сонголт түүнийг хүлээж байлаа. Бүх хадгаламжаа цуцалж, ханийнхаа машиныг зарж, анхны эргэлтийн хөрөнгөө босгожээ. Бизнесийнхээ эцсийн зорилгыг мөнгө олох биш хэрэглэгчийн сэтгэл ханамж, талархсан сэтгэл хэмээн бодож, хэн ч хэрэглэх боломжийг олгохоор тооцож, үнэлгээгээ тогтоосон гэнэ.

Органик есөн төрлийн бүтээгдэхүүнийг Монголд ургадаг, халгай, одой, далантүрүү зэрэг эмийн ургамал ашиглан “Одь тан” эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг байна. Монголд байхгүй орц найрлагыг АНУ болон БНСУ-аас захиалж авна. Энэ байдал нь эргээд “Үйлдвэрлэгч биш орон болох вий” гэсэн болгоомжлолыг түүнд төрүүлнэ.

 

No description available.

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Алдаж, онож, ажиллаж үр дүнд хүрдэг нь хөдөлмөрийн зарчим. Хичээнгүйлэн хийж, хэдэн жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд хэдийнэ хүрч талархлын үг сонсох нь урам зориг хайрласан хамгийн сайхан мэдрэмж. “Маркетинг суртачилгаа сүртэй хийдэггүй. Хүмүүс ихэвчлэн хэрэглэж үзээд байнгын үйлчлүүлэгч болдог. Найзууддаа, эргэн тойрныхоо хүрээллийг аваад ирнэ. Удахгүй болох “Мартын-8”-нд үнэнч хэрэглэгчдэдээ маш гоё гэнэтийн бэлэг бэлдсэн. Шүүмжлэлийг хүлээж авдаг. Хөгжилтэй шүүмжлэл ч ирнэ. Шинэ үйлчлүүлэгч маань танай бүтээгдэхүүнийг гурван хоног түрхлээ үрчлээ арилахгүй байна. Буцаая гээд ирж байлаа” гэсэн юм.

Эмэгтэй хүний эрхэмсэг төрхийг  илүү тодруулж, арьс арчилгаа болон гоо сайхны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг брэнддээ нэвтрүүлэхээр тэрбээр ажиллаж байна. Монгол бүсгүйчүүдийгээ өдөр болгон өнгөлөг сайхан үргэлжийн залуу арьстай байхад нь тусалж чаддаг дотнын найз салшгүй нэг хэрэглээ нь болсон “Дулам” брэндийг бий болгох зорилго тавьжээ.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/dulambrand пэйж хуудсаар болон 9999 2873 утсаар холбогдоорой. 

No description available.

1 хүн, гоо сайхны бараа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

лонх болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

2 хүн, гоо сайхны бараа болон бичвэр гэх мэтийн зураг байж болнобичвэр гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.лонх болон бичвэр гэх мэтийн зураг байж болно