Дэлхийн зах зээлд өрсөлдөх чансаатай "Бэст буйдан"

Тугалтай үнээний үнэ хүрсэн сийлбэртэй модон ор

Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх сайхан. Олон залуусыг хүсэл мөрөөдлийнх нь зүг хөтлөх бүр сайхан. Үүний бодит илрэл болсон Ү.Батбаярыг "МОНГОЛД БРЭНД" цувралдаа онцоллоо. Зарим нь түүний нэрийг уншаад ямар компани гэдгийг нь төвөггүйхэн гадарласан байх.

Хөдөөгийн буйдхан суманд эгэл борог амьдралд өнөр гэр бүлийн дунд өссөн Ү.Батбаяр хүүхэд наснаасаа хөдөлмөрийн үр шимийг сайн мэднэ. Аавынх нь гарын ур дүйхүүхдүүдэд нь өвлөгдөн үлджээ. Наймдугаар ангидаа сийлбэртэй модон ор хийж, ээждээ тугалтай үнээ авч өгч байсан хүүөдгөөэх орныхоо буйдангийн хэрэгцээний 50 хувийг хангадаг үндэсний үйлдвэрлэгч “Бэст буйдан” компанийг удирдан чиглүүлж байна. Хүн бүрийн өгсөж хүрсэн амжилтын зам тийм ч дардан байдаггүй. Унаж босох, алдаж, онохоос эхлээд адармаатай. Ү.Батбаярыг амьдралын энэ шалгуур тойроогүй дайрсан гэдэг. Гэхдээ тэр зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд шантарсангүй. Уналтаа ухаарлаар шийдсээр урагшилж, өнөөдрийн орон зай, амжилтын тоосгыг нэгд, нэгэнгүй өржээ.

Хүмүүний амьдрал, хорвоогийн жам хэдий чхайрт аав нь тэнгэрт дэвшсэн тэрхүү он жил гуравхан настай хүүд дэндүү хатуу байсан нь мэдээж. Ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн тэрбээр багаасаа хар бор ажилдуягдаж, зуны амралтаараа жимс, самар түүж хичээлийнхээ хэрэглэлийг бэлддэг байжээ.Хажуугаар нь мод, тоосгоны үйлдвэрт ажиллаж, олсон мөнгөөрөөээждээ дэм болдог байв. “Багаасаа ажил хийж, биеэ эрт даасан. Аав маань мужаан хүн байсан учраас гарын үр дүйтэй. Сийлбэртэй модон эдлэл хийж, худалддаг байлаа. Ээж маань 1995 онд бурхан болсон. Эрдэнэт хот руу шилжиж, тэндээсээ цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд амьдрахын тулд ажлыг гололгүй хийсэн дээ” гэв.

буйдан, зочны өрөө болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Анхныхаа буйдангаа 40 мянган төгрөгөөр үнэлсэн нь

Арван жилийн сурагч байхдаа өөрийн хийсэн сийлбэртэй ороо Архангай аймгийн төвд борлуулж байсан түүнд хамгийн түрүүнд хийц чанар сайтай загвар дизайныг нь гаргаснаар Дэнжийн мянгад аваачин 40 мянган төгрөгөөр худалдсан байна. “Цалингаасаа хуримтлуулсан мөнгөөрөө буйдан хийх материал авсан. Хамгийн гол нь, худалдаж байгаа буйдангуудаас хийц загварын хувьд ялгарах шинэлэг бүтээл хийхийг зорьсон. Өөрөө загвараа гаргаж, өдөржин, шөнөжин хийсэн хос буйдангаа Дэнжийн мянга захад очоод төд удалгүй зарсан. Тухайн үед үйлдвэрлэж байсан буйдангаас арай өвөрмөц содон байсан байх. Ямар гоё хийцтэй юм бэ гээд цоо шинэ хуруу зүсэхээр найман ширхэг таван мянган төгрөгөөр худалдан авсан ах, эгч хоёр надад урам зориг, эрч хүчийг өгсөн дөө. Тэр үеэс буйдангийнхаа загварыг шинэчилж, тэр хэрээрээ худалдаж байлаа” хэмээн Ү.Батбаяр ярилаа. 

Буйдан хийгээд зогсохгүй тавилга засварын үйлчилгээ үзүүлж, өөрт байгаа багажаа цүнхэнд хийж үүрээд айлын эвдэрсэн тавилга засч явсан үе түүндбий. Энэ бүгдийг эргэлт буцалтгүй хийсэн ньтухайн үед ирээдүйн, өнөө цагт одоогийн “БЭСТ БУЙДАН” компанийн эхлэлийг тавьжээ.Урд хөршөөс орж ирдэг тавилгууд чанар муутайгаас гадна эдэлгээ удаан даадаггүй,хэмхрэл ихтэй. Хаалганаасаа эхлээд салах нь энүүхэнд. Түүнийярьснаар дуудлага өгч тавилгаа засуулдаг хүмүүс ихэвчлэн гэрийн эзэгтэй эсвэл эмээ өвөө нар байдагбайжээ. Тавилга засч явахдаа ямар нэгэн байдлаар үнэ тариф тогтоогоогүй аж. Харилцан тохиролцох зарчмаар засахын зэрэгцээ зарим ньболомжоороо мөнгө төлдөг байсан гэнэ.

буйдан, зочны өрөө болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

70 хувийн итгэлцэл дээр тогтсон бизнес

Аливаа бизнесийг эрхлэхэд алдагдалгүй ажиллах нь чухал. Гэхдээ тэр хэмжээнд хүрэхэд амар биш. Ү.Батбаярын хувьд буйдан зарж олсон орлого нь дараагийн материалаа авахад зарцуулахаас эхэлдэг байв. Энэ байдал үргэлжилбэл аманд ч үгүй, хамарт ч үгүй болох учраас бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд боломжит бүхий л хувилбарыг судалж, байж болох бусад гарц гаргалгааг хайжээ. Тухайн үед бэлэн мөнгөөр буйдан худалдаж авах нь цөөн учраас баар, рестораныхэрэгцээг хангахсанаа төрсөн байна. Бэлэн мөнгө, бага зэрэг ашиг гаргахгүй бол бизнес нь зогсонги байдалд орох байсан болохоор ийм аргыг сонгосон хэрэг. Эхлээд баар, рестораны эзэдтэй уулзаж, гаргасан загвараа танилцуулна. Тохиролцож чадвал 70 хувийн урьдчилгаагаа авч ажилдаа орно. Буйдангаа бүрэн дуусгаж, хүлээлгэн өгснийхөө дараа үлдэгдэл 30 хувиа авна. Ийнхүү 70 хувийн итгэлцэл дээр тогтсон харилцан тохиролцоо өргөжин тэлсээр жил хүрэхгүй хугацааны дараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баар, рестораны буйданг “Бэст буйдан” компанийнхан хийдэг болжээ. Компанийн ашиг ч энэ хэрээр өссөнөөр айл өрхөд зориулсан буйдангөнгө загварын өргөн сонголтойгоор боломжийн үнээр зарж эхэлжээ.

Подволиас  эхэлсэн ажлын байраа үйлдвэр болтол нь өргөжүүлэв

Ү.Батбаярын бизнес жижигхэн подвалиас эхэлсэн. Анх буйдангаа орон сууцны подвальд хийж эхэлсэн тэрбээр өдөр нь загвараа гаргаж, угсарч хадах ажлаа хийнэ. Харин шөнө сууж буйдангийнхаа бүрээсийг оёж хононо.Тухайн үед подвальд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй байсан учир ийм зарчмаар ажиллах нь түүнд дөхөм байжээ. Ингэж явсаар подвалиас, хашаа руу, хашаанаас үйлдвэрийн хэмжээнд хүртлээ өргөжин тэлжээ. Буйдан хийж явахдаа тэрбээр ханьтайгаа танилцжээ. Хамтдаа ажиллаж явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд ханийнх нь дэмжлэг асар их байсан нь мэдээж. Хазайхад нь тулж, хальтирахад нь түшиж, өдгөө ч компанийнхаа хамгийн чухал ажил болох гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Одоогоор “Бэст буйдан” компани 60 гаруй загварын буйданг өнгө загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, нийслэл,21 аймгийн хэмжээнд гэрээт борлуулагчтайгаар түгээж байна.

3 хүн, хүүхэд, буйдан болон зочны өрөө гэх мэтийн зураг байж болно

Одоогоос 16 жилийн өмнө буюу 2004 онд монголчууд дотоодын хэрэгцээний гуравхан хувийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг байсан аж. Гарын таван хуруунд багтах цөөн тооны үндэсний үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан хэрэг. Овжин нэгэн нь Хятадаас оруулж ирсэн буйдангаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор зарах жишээний.Харин “Бэст буйдан” компани үйл ажиллагаа явуулж, албан ёсоор үйлдвэрийн хэмжээнд шилжсэнээр энэхүү тоо баримтад томоохон өөрчлөлт, дэвшлийг авчирч, дотоодын хэрэгцээний 50 хувийг хангадаг болсон байна.

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах олон зуун шинэлэг санаа байгаа тухай үндэсний үйлдвэрлэгчид хэлдэг. Гэвч төрөөс дэмжлэг байдаггүй нь тэднийг ажлаа урагшлуулах үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд томоохон хана хэрэм болдог. Дайны хажуугаар дажин гэгчээр үндэсний үйлдвэрлэгч нэрийн дор чанаргүй,хэрэглэгчдийн сэтгэлд нийцэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдынхаа боломжийг хааж, нэр хүндэд нь хасах оноо авчрах нь ч бий. Гэхдээ Ү.Батбаярын өмнөө тавьсан зорилго өөр. Жилээс жилд зах зээлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, хэрэглэгчдийн буйдангийн чанарт тавих шаардлага нь ч өндөрсөж эхэлсэн байна. Тиймээс хэрэглээ нэмэгдэх тусам бүтээгдэхүүний чанар сайжрах учраас түүнийг дагасан хөгжил энэ салбарт бий болно гэдэгт тэрбээр итгэдэг.

буйдан болон зочны өрөө гэх мэтийн зураг байж болно

16 жилийн өмнө дөрвөн ажилтантай эхэлж байсан “Бэст буйдан” компани өдгөө 260 ажилтантай, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж явна.Үр дүнд ньтомоохон үйлдвэр барьж ашиглалтад оруулаад зургаан жилийг үдэж байна. Өнөө цагт орон сууцны талбай хуучнаа бодвол харьцангуй жижиг болсон. Бага талбайтай орон сууцандаа давчуу амьдрахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс тухайн айл өрх бүрийн талбайд тохирсон ая тухай амьдарч болох боломжтой тэрхүү шийдлийг “Бэст буйдан”-гийнхан хийж, үйлдвэрлэж байна. 

Дэлхийд нэвтэрсэн технлогиудыг монгол хүний сэтгэл, гарын ур, сэтгэмжээр бүтээж яваа энэ. Ийнхүү орон сууцны подвалиас эхэлсэн Ү.Батбаярын бизнес үйлдвэр болтлоо өргөжиж, сардаа 1000 гаруй  буйдан үйлдвэрлэж хэрэглэгчид нийлүүлж байна.

“Монголчууд анх буйдан хийнэ” гэхэд чадахгүй гэсэн байдлаар ханддаг байсан үе бий. Гэвч өнөөдөр  хийж чаддаг юм шүү гэдгийг “Бэст буйдан”-гийнхан харуулж салбартаа манлайлж байгааг хараад бахархах сэтгэл төрснийг нуух юун. Гэхдээ тэдний зорилго үүгээр хязгаарлагдахгүй. Хийхээр төлөвлөж, тэмүүлж байгаа олон мөрөөдөл “Бэст буйдан”-гийнханд бий.

С.Ичинхорлоо