Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Б.Бат-Эрдэнэ: Нийт нутгийн 76,9 хувь нь газрын доройтолд орсон
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 120 сая мод таринаМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулсан “Ногоон хот-Иргэдийн оролцоо” зөвлөгөөний үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь газрын доройтолд орж, усны нөөц, хөрсний бохирдлын асуудал маш их хөндөгдөж байна. Нийслэлийн хувьд, ялангуяа өнөөдрийн “Ногоон хот- Иргэдийн оролцоо зөвлөгөө”-нөөс тодорхой шийдвэрүүд гарч, нийслэлийн 9 дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой гэж харж байна. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн ашиглагдаагүй газрыг хотын дарга чөлөөлсөн. Энэ газрыг иргэд, БОАЖЯ ногоон байгууламжаар үлдээж өгөхийг хүсэж байна. Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна гэдгийг дурдсан юм.
Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол оршиж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлоод, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгох, олон улсын тавцанд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц хомсдлын асуудлыг Азийн улс орнуудын түвшинд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хамтын хүчээр үр дүнд хүрнэ гэж харж байна гэв.
Түүнчлэн БОАЖЯ, Нийслэл хоттой газрын давхцалтай, асуудал дагуулсан газрууд олон байна. Үүнийг шийдвэрлэж, нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна гээд, хот төлөвлөлтийн тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Барилгажилт, хотын хөгжил явагдах ёстой ч нөгөө талдаа байгаль орчинг хайрлан хамгаалах, дэмжих, сэргээх, ногоон хөгжлийг дэмжих бодлого байх ёстой. Энэ бодлогыг нэг цонх, нэг ойлголтоор харж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцлов.