Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
“Талын салхи” олон улсын мото фестивали зургаадугаар сард болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг энэ зуны нээлт болгон зургадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн фестивалыг “Эрүүл хүн- Архигүй Монгол” уриан дор зохион байгуулж, 21 аймгийн мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл оролцох юм. Наадмын нээлтэд мотоциклийн клубууд нэгдсэн зохион байгуулалтын дор “Буянт-Ухаа” спортын ордноос цуваагаар Сүхбаатарын талбайд ирэх бөгөөд энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, урлагийн тоглолт болно. Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам. 2019 онд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байжээ.