Сайжруулсан түлшний хөнгөлөлт дууслаа

Сайжруулсан шахмал түлш 50 хувийн (1875 төгрөг) хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд мөн дагаж мөрдсөн юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл хөнгөлөлт дуусч, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр нь буюу нэг шуудайг нь 3,750 төгрөгөөр борлуулж эхэлсэн талаар “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ.