Аюул осолгүй ажлын байрын төлөө хамтдаа-3

Үйлдвэрлэлийн осолд Уул уурхай, олборлолт, Боловсруулах үйлдвэр, Барилга, Тээвэр болон агуулахын салбарынхан илүүтэй өртдөг. Унах, бүдрэх, хальтрах, Унаж байгаа эд зүйлд цохигдох, Эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар осолд өртөх нь нийтлэг байна.

Ажилтан Хэт ядарсан, сульдсан, анхаарал суларсан үедээ ажил гүйцэтгэсэн, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг дагаж мөрдөөгүйгээс эдгээр осолд өртдөг бол Ажлын байрны эмх цэгц, хязгаарлагдмал орон зай осолд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад шаардлагатай төсөв санхүүжилтийг гаргадаггүй, хууль тогтоомжид тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь осол гарах нэг хүчин зүйл болдог.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг сайтар мөрдөж, ажлын байр, орчны сөрөг нөлөөллийг бууруулан, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.