Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
''GIZ SPACES'' төслийн удирдах хорооны хурал боллоо
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн ээлжит Удирдах хорооны хурал боллоо.
Хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д. Батмөнх болон төсөл хамтран хэрэгжүүлэгч талууд оролцов.
Хурлаар төслийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг дүгнэж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг танилцуулж, баталсан юм.
SPACES төслийг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байна. Төслийн 5 дугаар бүрэлдэхүүн хэсэг (STREAM)- ийг Европын Холбоо, ХБНГУ-ын Засгийн газар хамтран санхүүжүүлж байна.