Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Мазаалайн тоо толгой 50 болж өсжээ
2022 оны Эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
2016 оны тооллогоор улсын хэмжээнд Мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм.
Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харсан гэдэг.
Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.
Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.
Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоосон байна.