Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Эрлийг зогсоосны дараа эсэн мэнд иржээ
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой багийн иргэн Э дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 04.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсэг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн хүмүүс иргэн Э /60 настай, эрэгтэй/-ийг тус сумын “Хөх толгой” багийн “Хөв”, “Таван толгой хуудасны булаг”, “Гашуун”, “Ширхэг”, “Ихрийн хоолой”, “Яст”, “Улаан-Адаг”, “Хавхалтайн-Ам”,” Аман-Ус”, Шинэ-Ус”, “Талын битүү” “Дэлийн гүн”, “Бумбат”, “Улаан толгой”, “Дэлийн гүний боонго”, “Талын худаг”, “Хуурай хөндийн далай худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар 14 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 16-ны өдрийн 20:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон байжээ.
Харин өчигдөр буюу 17-ны өдрийн 12:00 цагт тухайн иргэн Бөмбөгөр сумын Цагаан чулуут багт эгч Б-гийнд эсэн мэнд өөрөө ирсэн тухай сумын Засаг дарга 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.