Анхны гудамжны номын санг нээжээ

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд УБ-Гудамжны номын сангийн нээлт өнөөдөр боллоо.  Хотын өнгө үзэмжийг нэмэхээс гадна иргэдийн оюунд хөрөнгө оруулалт болхуйц тус номын санг орчуулагч Т.Тара санаачилжээ. Тэрбээр “ Франц улсад аялж явахдаа улаан бүхээг бүхий номын санг харж,  Монголдоо хийх санаа төрсөн.  Эвдэрхий хөргөгчийг засч, модоор гурвалжин дээвэр хийж, шар өнгөөр будаж гудамжинд байршуулж байгаа юм. Ингэснээр  иргэд төдийгүй хүүхэд залуучууд агаарлаж, гадаа салхилж суухдаа ном унших боломжтой.  Иргэн бүр эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс та баг, хороо, хот сууриндаа энэ өнгө, загварыг баримтлаад хийвэл гудамжны номын сан бүхий шар хайрцаг гэсэн брэндтэй болох боломжтой юм” гэв.

Энэ төрлийн  номын үйлчилгээ монголд байхгүй. Тиймээс тус гудамжны номын сангаараа дамжуулж, ном солилцож уншихаас гадна хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Иргэд ч уг ажлыг дэмжин гудамжинд байрлах номын сангийн нээлтэд идэвхтэй оролцож,  төрөл бүрийн номыг хандивлахаар ирсэн байлаа.  Өдрөөс өдөрт өнгө нэмэх нийслэл хотынхоо талбайд шар хайрцаг бүхий номын сан байгуулж оюунлаг нийгмийг бүтээхийг зорьсон бүсгүй  дараах дүрмийг гаргажээ.  

a. Та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх юм уу, түр зээлж, эсвэл өөр номоор сольж авч болно.

You may read a book on the spot and place it back or borrow or exchange.

b. УБ – Гудамжны номын сан нь танд зориулсан үнэгүй үйлчилгээ, номууд нь өгөөмөр сэтгэлтний хандив тул арилжааны зорилгоор бүү аваарай.

Please don’t take out a book for commercial purpose as the UB – Street library is a free service dedicated for you and the books are donated by kindhearted benefactors. 

c. Хайрцаг эвдэрч гэмтсэн байвал та өөриймсгөөр засаж сэлбээрэй. 

Please mend as if it is your own if you find this box damaged or out of order. 

d. Зөвхөн ном, сурах бичиг, сонин сэтгүүл байрлуулна. Аливаа сурталчилгааны гарын авлага хайрцагт байрлуулсан байвал гаргаж тавиарай.

Only books, textbooks, newspapers and magazines are allowed. Please remove if you find any kind of campaign or commercial material placed in the box.

e. Та ашигладаггүй, бусдад хандивлах боломжтой номоо байрлуулж, эсвэл сольж авч болно.

You may donate or exchange books you no longer need.

f.  Шинэ ном нэмэх бол та: “Хандивын ном тул арилжааны зорилгоор бүү ашиглаарай. УБ - Гудамжны номын сан фэйсбүүк бүлгэм.” гэсэн зааврыг номынхоо хавтасны дотор болон зарим хуудас дээр бичээрэй.

If you are donating or swapping books, please write down following note on the first page and if possible across some other pages:  “Please don’t take out a book for commercial purpose as it is donated. UB-Street library facebook group”

g. Та “УБ - Гудамжны номын сангийн номыг бусдаас худалдаж авахгүй байж, бидний боловсролын санаачилгыг дэмжээрэй.

Please support our educational initiative by not encouraging sales of books of the “UB - Street library”.

Санал, хүсэлт байвал “УБ-Гудамжны номын сан” фэйсбүүк бүлгэмтэй холбогдоорой.

For more information, please find us on “UB-Street library” facebook group