Долоо хоногт 29 тохиолдол бүртгэгдэв

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Улаанбаатар хотод, найм нь Өмнөговь, Дархан-Уул аймагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 582 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 44 нь хүнд, 118 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.