Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргахыг зөвшөөрсөнгүй

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаж үзээд хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ.

Д.Эрдэнэбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 28-наас эхлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа юм.