С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Мөнхбат: Цэц өөрөө энэ маргааныг хянан шийдвэрлэх боломжтой
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар иргэдээс гарын үсэг цуглуулсан. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Саналыг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хүлээн, авч зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шаардлагад тусгасан асуудлууд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Шаардлагын нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай асуудлыг тавьсан. 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл саналыг ирүүлсэн. Уг төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т заасны дагуу саналын түвшинд харгалзан УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн. Төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед хувь тэнцүүлсэн тогтолцоог нээх асуудал хүчтэй яригдсан. Санал гаргасан боловч дэмжигдээгүй асуудал бий. 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг тухайн үеийн парламент хүлээж авч тогтоол баталснаар Монгол Улс мажоритар системээр сонгууль хийдэг нөхцөл байдал руу орсон. Та бүхний тавьж байгаа шаардлагын нэгдүгээр зүйлд байгаа энэ асуудлыг парламент хэлэлцэж байсан, өнгөрсөн жил намууд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учраас хаалттай болчихсон явж байгаа. Нэг гарц нь Цэц өөрөө энэ маргааныг хянан шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал. Нээлттэй хэлэлцэх бүрэн боломж бий. Одоогийн сонгуулийн систем иргэдийн саналыг бүрэн төлөөлөх боломжгүй, санал гээгдэж байна гэх шүүмжлэл бий. Хуулийн дагуу ороод ирвэл хэлэлцэж болно" гэв.