Н.Учрал: Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хэнтий аймагт тогтмол ажилладаг хүний хувьд тус аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох хүсэлтээ илэрхийлж байгааг дурдав. Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг аймгийн түвшинд ч шийдэж болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо гарц гаргалгаа гаргах ёстой гэлээ. Хэрэв ийм боломжгүй бол үлдсэн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье гэсэн санал гаргалаа” гэв.