Шинэ нисэх рүү явах автобусны тарифыг бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг  хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.
Үйлчилгээний үнэ тариф:

    Том хүн 10000 төгрөг,
    Хүүхэд 5000 төгрөг
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.