С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Пүрэвдорж: Гишүүдийн найрлаж, наадамладаг цаг эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Гишүүд хөдөөгөөр уулзалт хийгээд ирлээ. Зарим гишүүнд иргэд зоригтой үгээ хэлсэн байх. Манай Дуут сумын иргэн "4050 төгрөгөөр дизель түлш зарж байхад зарим гишүүн 700 гэж донгосоод зогсож байх юм. Амьдралаас ямар тасархай хүмүүс байдаг юм" гэж байна. Өр зээлтэй, үнэ өссөнийг ярихгүй миний өргөн барьсан хуулийг мушгисан хүмүүс байна. Миний өргөн барьсан төсөл шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүст хамаатай. Жилд хоёр удаа тэтгэвэр нэмэх асуудлыг ярьдаг тэнэг популист би биш ээ. 2018 оноос хойш нийт 150 мянган ахмад тэтгэвэрт гарсан байна. Шударгаар шимтгэлээ төлчихөөд өндөр жилтэй, бага тэтгэвэр авч байна. Үүнийг өөрчлөөд өгөөч гэж байгаа юм. Жилд таван тэрбум төгрөгийн зардал гарна. Одоо гишүүд тойргоороо очиж, ихэнх нь найрлаж, наадамлана. Ажил хийхгүй" гэсэн юм.