С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүнтэй уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгийг Элчин сайдын яаманд 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Тувагийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.
Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслүүдийн боломжит чиглэл, хийгдэж буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудыг Элчин сайд Тува Улсын тэргүүн нар ярилцаж, 2022 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэв.