С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Түгжрэлийн асуудалд оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хариуцсан Үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай өнгөрсөн амралтын өдөр уулзаж чиглэл өглөө.
- 1. Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох
- 2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах
- 3. Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, унадаг дугуйгаар зорчих, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох