Ж.Батзандан: Эрхийг нь өгөөд байхад "Хонгил"-ын шүүгч нараа чөлөөл, Ерөнхийлөгч өө

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх үйл явцыг шалгах УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар Улсын дээд шүүхэд хандлаа. Энэ дагуу мэдээлэл хийсэн юм.


Ж.Батзандан: Ерөнхий шүүгч Батсүрэнтэй уулзлаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай ярилаа. Монголын шүүх ард түмний талд байх ёстой. Гэтэл МАНАН-гийн талд ажиллаж байна. ҮАБЗ-д эрхийг нь өгсөн. Энэ талаар ярих ёстой шүү.

Л.Болд: Ард түмнээс ирүүлсэн саналыг гаргаж өглөө. Нэгдүгээрт энэ хоёр иргэнийг суллахыг хүлээж дийлэхгүй. Эдгээр шүүгч суллана гэдэгт нь итгэхгүй. Нэг ч хоног байлгахгүй ёсгүй ээ. Үүнийг баттай хэлье. Прокурор шинэ нөхцөл байдлын тухай асуудлаа өгсөн. Одоо шүүх асуудлыг шийднэ. Гэм буруугүй хоёр хүн байгаад байх уу. Чимгээ, Содномдаржаа хоёртой Монголын ард түмэн өдөр бүр хоригдож байна. Тэднийг суллуулахын төлөө бид бүхнээ хийх болно.