С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
90 кг муудсан махыг устгалд оруулжээ
Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг ажиллаж, ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тус үйлчилгээний цэгүүдэд НМХГ-аас байнгын хяналт шалгалт хийж байгаа. НМХГ-ын албан хаагчид өнөөдөр 13:00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоожээ. Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс доош нимгэн 1200 ширхэг гялгар уутыг хураан авчээ. Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.