АМAZON-оор худалдаалдаг Монголын брэнд U.B.U

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ дизайнер, зураач А.Болортуяаг урьсан юм. Тэрбээр гар урлалын U.B.U урланг үүсгэн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон 50 гаруй эмэгтэйг ажлын байраар хангаж, тэднийхээ төлөө ажиллаж яваа эгэл жирийн энэрэнгүй сэтгэлтэй эмэгтэй. Налайх дүүргийн III сургуульд суралцдаг байсан сурагч охин хөдөлмөрийн хичээлдээ илүү сонирхолтой. Багшийнхаа өгсөн даалгарвыг биелүүлчихээд дараагийнхаа хийх ажлыг асууна. Өөрийнхөө хувцасны загварыг өөрчилж, чимэглэж өмсөнө. Энэ өгөгдөл нь аав, ээжээс нь өвлөгдсөн авьяас. “Миний ээж монгол дээлийг сайхан оёдог хүн байсан. Гэр бүлийн маань анхны бизнес буриад гутал. Хонины нэхийг элдэхийг аав минь зааж, ах нар элдээд эсгий гутал хийж эхэлсэн. Аав, ээжээс минь заяасан урлахуйн авьяас гэж бодож явдаг” гэсэн юм.

А.Болортуяагийн хувьд одоогоос таван жилийн өмнө эсгий гутлынхаа загварыг гаргаж байжээ. Анх хийж байгаа учир алдаа оноо зэрэгцэнэ. Хийх тусам арга барилаа олно. “Хамгийн анхны гутлаа бодохоор одоо ч сайхан санагддаг. Учир нь, өмсдөг размераасаа том хийчихсэн. Шөнөжин бодож, унтаж чадахгүй хөрвөөж хонолоо. Өглөө босоод хагас автомат угаалгын машинаар угааж үзлээ. Хагас размер л агшлаа. Давхар чанарын шалгалт хийсэн гэсэн үг. Гутлын ул салах, ноос нь урсах зэргийг шалгана. Дараа нь хар алаг гутлаа хийсэн. Хийсэн бүтээгдэхүүнийхээ зургийг найзууд руугаа явуулахад “Гоё юм байна. Захиална” гэлээ. Унтаад өглөө босч ирээд утсаа хартал миний данс руу нэг сая төгрөг орж ирсэн. Найзууд захиалга өгснөөр ажилдаа тууштай орсон доо” гэв.

No description available.Түүний хамгийн сайн дэмжигчид АНУ, Австрали, Солонгост ажиллаж, амьдардаг найзууд нь. Захиалга өгч, худалдан авалт хийснээр бизнес нь тэр хэрээр өргөжин тэлж, дэлхийн худалдааны томоохон сайт АМОZON-д орсон байхыг харснаар улам бүр урамшив. U.B.U урлангийнхан урт түрийтэй, үдээстэй, чимэглэлтэй гутал хийсэн нь үйлчлүүлэгчдийн сонирхолд ихэд нийцжээ.   

А.Болортуяагийн хувьд олон ажил хийж байсан туршлагтай ч одоо л өөрийн хүсч мөрөөдсөн ажлаа онож олж, хийж хэрэгжүүлж байгаагаа тодотгов. Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон тав, зургаан хүүхэдтэй ээжүүдийг гэрээс нь ажлын байраар хангаж, цалинжуулна гэдэг буянтай ажил. Хэн хүний зориглоод хийх ажил ч биш. Ийн тодотгохын учир нь тэрбээр тэдэндээ захиалга олж өгч, бүтээлээ хийж дууссаны дараа гэрт нь очиж авахаас гадна хүргэж өгөх, хэрэглэгдэх түүхий эд материал аваачиж өгөх зэрэг олон ажлыг хийнэ. Хоол хүнс зөөхөөс гадна түлшийг нь хүртэл дөхүүлж өгөөд шөнийн 03.00 цагт харина. Нойроо хугаслалаа гээд хэн нэгэнд гоморхдоггүй. Харин ч манайхан захиалгатай боллоо, хоол хүнс, түлшийн дөхүүлээд өгчлөө гэхээр сэтгэлд нь гэрэл гийнэ. Өнөө цагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажил олдох хэцүү. Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр буянтай ажил хийж байгаа бүсгүйгээр бахархах сэтгэл төрснөө нуух юун.

No description available.

Хүн л болсон хойно хийж байгаа ажлаасаа урам авч, урагшилдаг ч эсгий гутлын орчин үеийн загварын хэв маягтай уялдуулж урласаныг Монголд ийм гутал хийх ямар ч боломжгүй хэмээн үгүйсгэж шүүмжлэх нь А.Болортуяа болон ажилчдыг нь сэтгэлзүйн дарамтад оруулдаг гэдгээ нуусангүй. Тэрбээр намайг юу ч гэж хэлж болох ч хамтран ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон ээжүүдийн сэтгэлзүйг бодох хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм. Гутлын хийц, хэлбэр загварын талаар шүүмжилбэл хүлээж авах ч хийсэн бүтээлийн үгүйсгэх нь хүний ёсноос гажууд үзэгдэл юм.

U.B.U урлан нэхмэл, сувдан толгойн гоёл, цаасан урлал, банны бөмбөлөг, эко уруул өнгөлөгч, канзаш, үнэрт лаа, эко саван, уран зураг, сутаж, бисер урлалын сургалтыг цахим болон биечлэн заана. Тэрбээр ажилчдынхаа ар гэрийн амьдрал анхаарал ихэд тавьдаг нь хэлж буй үг бүхнээс илт мэдрэгдэнэ. “50 гаруй ээжүүд маань бүгдээрээ жигд амьдралтай. Бүгд өрх толгойлсон. Хүүхдүүдээ өсгөж, монгол гэртээ амьдардаг. Тиймээс нэг ээждээ ирэх хавраас байшин барьж өгөхөөр төлөвлөсөн. Боломж бололцоо олдож, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, захиалга их орж ирвэл нэг, нэгээр нь байшинтай болгох бодол тээж байна. Хамт олондоо ч хэлдэг “Чадал минь хүрвэл та хэдийнхээ амьдралд тусална” гэж. Хэн нэгэн  нь хоолгүй мөнгөгүй боллоо гэхэд өөрөөсөө гаргаад өгөхөд өег байдаг. Миний хувьд ажилчид минь хамгийн эрхэм” гэсэн юм.

C.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.