"Баавар" монгол брэнд

Монголчууд эрт үеэс нэхий дээлийг өвлийн улиралд өмссөөр ирсэн. Эдэлгээ сайтайгаас гадна дулаахан, жиндүүлэхгүй, дааруулахгүй. Тэгвэл нэхий дээлийг орчин үеийн загварын хэв маягтай хослуулан трэнд болгох зорилгоор 2015 оноос үйлдвэрлэж эхэлсэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Ц.Самданг "Монгол брэнд" цувралын зочноор урьсан юм. Наймдугаар ангиа төгсөөд цэргийн алба хааж, ажлынхаа гарааг ачигчаар эхлүүлсэн тэрбээр өдгөө үйлдвэрлэгчийн тоог нэгээр нэмжээ. "Анх цагаан нэхий дээл хийж, фэйсбүүктээ зургийг нь байршуулахад хүмүүс сайхан хүлээж авсан. Ээж маань хонины ноосоор бүтээл хийдэг хүн. Хонины ноос, нэхийг элдэж, юм хийгээрээ гэж захидаг байсан" гэлээ.

Нэхийгээ "Эмээлт" захаас худалдан авдаг тэд анхан шатнаас нь үйлдвэрийн бүхий л дамжлагыг өөрсдөө хариуцан хийж, эцсийн бүтээгдэхүүн болгоно. Худалдаж авсан 2000 мянган нэхийнээс ердөө 500 ширхэг нь чанарын шаардлага хангана. Дөрөвний гурав нь гэсэн үг. Элдэхэд зумарч унахаас гадна хадгалалтын горим хангаагүйгээс хаягдал их гардаг нь энэ.

Зургийн тодорхойлолт алга байна.Гэвч "Үнэгүй шахуу нэхий авчихаад дээл хийж хэт өндөр үнээр зарлаа" гэх шүүмжлэлийг сонсох үе олон. Хөдөлмөрийн үр шимээр бүтээж байгаа учир хэн нэгний явган ярианд ач холбогдол өгөхгүй. Үйлдвэрлэлээ тууштай явуулахад илүү анхаарна.

Нэхийг элдэж, эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулна гэдэг өөрөө ажиллагаатай. Алдагдал дагуулах үе цөөнгүй. Анхан шатны боловсруулалт буюу хадгалалт маш чухал. "Дулааны улиралд давсалж хадгалах ёстой. Үйлдвэр түрээсэлж хийдэг учраас олон тоогоор нь элдэж, боловсруулна. Ченжеес нэхий авахад гологдол их гарна. Нэхий элдэх төхөөрөмжөө өөрөө хийдэг. Хүмүүст худалдана. Хэрхэн элдэх аргыг зааж өгнө. Бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж боддог" гэв. 

"C၀ဝ DOOGEE S96 PRO AI QUAD CAMERA" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Ченжээс авсан нэхийгээ эхлээд элдэнэ. Түүнийхээ хөрсийг зүлгэнэ. Дараа нь угааж, дахин элдэж, эсгүүрийн дамжлага руу шилжинэ. Эсгүүр хийсний дараа оёдолчинд очих дарааллаар явснаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, эзэндээ очдог байна.

Нэхийний өөрийнх нь үндсэн өнгөөр дээл хийхээр хурдан хиртэх тал ажиглагдсан учир зориулалтынх нь будгаар будаж байгаа гэнэ. Нэг дээл хийхэд гурван хоногийн хугацаа шаардана. Одоогоор үндэсний, цэрэг, европ гэсэн гурван төрлөөр үйлдвэрлэл явуулж байна. Дээлнийхээ үнэлгээг хийц, загвараасаа шалтгаалж 500-700 мянган төгрөгөөр тогтоожээ. Хажуугаар нь нэхий хантааз, өмд захиалгаар хийдэг байна. Эхний ээлжид эрчүүдэд зориулан хийж байгаа ч цаашдаа хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулж нэхийгээр хийх боломжтой бүгдийг хийхээр төлөвлөжээ. 

С.Ичинхорлоо 

Захиалга өгөхийг хүсвэл 91118002 утсаар холбогдоно уу. 

Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.