С.Амарсайхан: Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгасан
ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлэх,
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж гарах “Паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам” болон “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, түүнийг төлөх журам”-ын төслийг боловсруулж холбогдох яамдад хүргүүлэх,
- Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулах,
- Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, зэрэг ажлуудаа эрчимжүүлэх,
- Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.




