Сагсчин О.Дөлгөөн хорвоог орхижээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Харамсалтай нь, тэрбээр эмчлүүлж байх хугацаандаа хорвоог орхижээ. Энэ талаар түүний багш, дасгалжуулагч О.Баярцогт “Шавь минь чамайгаа үүрд дурсан санах болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа өнөөдөр бичсэн байна. Олон нийтийн сүлжээнд О.Дөлгөөн #Pray4Dulguun хаштаг маш идэвхтэй өрнөсөн билээ.

Түүний ар гэрийнхэнд болон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.