З.Мэндсайхан: 2027 оны төсвийн төслийг тодотголтой хамт оруулна

2026 оны төсвийг тодотгох эсэх асуудлыг хэлэлцэж ирэх есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт, 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болсон тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.

Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно

Таван аймагт нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын жишиг тогтооход хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженерүүд, бодлогын багийнханд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардуулав.

545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.

Г.Энхтайван: Малчид зээлээ цахимаар биш биеэр очиж үйлчилгээ авдаг

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, зээл санхүүжилтийн нөхцөл байдал, Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой үр дүн” сэдвээр мэдээлэл хийлээ.

Н.Учрал: Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй

Засгийн газар татварын өрийн улмаас данс нь битүүмжлэгдсэн 12,153 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн.

НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгоно

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.