Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй.
“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар хүсэлт өгчихсөн.
Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ.
Барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулахыг үүрэг болгов.