Албаны хувцастай хүн орж ирээд “Дангаасүрэнгийн Энхбат гэдэг хүн энд амьдардаг уу?” гэсээр нэг өдөр лавлаад ороод ирж. Шууд л ямар нэгэн муу мэдээ дуулгахаар ирж байна уу? гэх сөрөг Оюунаа эгчийн бодол толгойд эргэлдэв. Харилцаа холбоо ч хомс үе. Энэтхэг рүү явсныг нь учирлаж, ярилцсанаар дотор онгойж байна.
Хүнд чадвар дутаж болох ч сэтгэлгүй байж болохгүй. Хуурч, мэхэлж болохгүй. Чин сэтгэл, итгэлээ зориулах ёстой. Эрсдэлийн өндөр мэдрэмжтэй байна гэдэг нь өөрөө асар том хариуцлага үүрч байгаа хэлбэр. Түүний удирдан чиглүүлж байгаа төслийн баг итгэж болох залуус.
Амьдралаа өнгө нэмж, алаг үртэй болохоо мэдсэн үеэс эхэлж эхнэрийгээ асарч халамжлахдаа эмчийн мэдлэгээ ашиглана. Эрчүүд тэрбүрчлэн дааврын болон сэтгэл санааны өөрчлөлтийн талаар мэдэхгүй. Тэгвэл Э.Өнөржаргал энэ бүгдийг судлаад суралцсан учир тэр бүхнийг мэргэжлийн хүний нүдээр харж, ойлгож, хайрлаж, халамж анхаарлыг илүүд үзсэн гэнэ. Энэ талаар “Эмэгтэй хүн эмзэг болчихдог үе. Тиймээс баярлахад нь цуг, аашлуулахдаа чимээгүй аашлуулж, үгээр нь байж, халамжилсан. Ханиа жирэмсэн, төрсний дараа хайрлах нь эр хүний ухаан. Ухаан зарж, ойлгох хэрэгтэй” гэв.
Эрдэнэцогт, Бадамханд гуай хоёр сайн сайханд итгэх итгэлээ алдаагүй, баяр жаргалтай аж төрж, хүүхдүүдээ амьдралд, ажил хөдөлмөрт дуртай болгож хүмүүжүүлжээ. Ажлаас бусад бүх цагаа хүүхдүүддээ зориулна. Аав нь охиддоо төгөлдөр хуур, гитар, шанз, ятга авч өгч “эрхлүүлнэ”. Тэд бүжиглэж, дуулж, шүлэг зохиоход үзэгч нь аав, ээж хоёр нь. Аав бол хүүхдүүдээ байнга магтана, эрхлүүлнэ.
Эх орон чинь чамайг сургасан юм байгаа биз дээ?. Тийм учраас сурснаа улсдаа зарцуул. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлалд орчуулагчгүй болчихоод байна хэмээн лүндэн буулгалаа.
Хүүхдийн цангинах инээдээр дүүрсэн энэ гэр бүлийн нэг өдөр өглөөний 6.00 цагт эхэлнэ. Гэрийн эзэгтэй эртлэн босч, иог хийж, цайгаа бэлтгээд ууж суухдаа подкаст, итгэл сонсонгоо өдрийнхөө ажлыг төлөвлөж бичнэ. Ханийх нь хувьд ном уншиж өглөөг эхлүүлнэ. Хичээлтэй үед Б.Отгондэлгэр том хүүгээ сургуульд нь хүргэж, өгчихөөд ажилдаа явна. Хоёр бага нь аавтайгаа хамт цэцэрлэгийн албандаа явдаг байна.
Хайраа илчилж, сайхан хариу авсан залуу өдөр нь уулзсан хэрнээ орой нь “Түр гараад ирээч” гэнэ. Уулзахаар очиход том улаан алим барьчихсан “Ээж гэрийнхэнд бүгдэд нь нэг алим өгсөн. Би өөрийнхийгөө чамд өгөх гээд гараад ирлээ” гээд инээмсэглэн угтана. Энэ үйлдэл нь Б.Анхцэцэгт хайр төрүүлэхээс гадна хамгийн ихээр догдлуулдаг байжээ.
Бүрэн зураглалаар нь харвал өнгөрснөөс өдийг хүртэл туулсан тэдний амьдралын замнал, зарчим, зангараг нь бүхэлдээ АНИРГҮЙ ЖИМ ч юм шиг. Харин түүнийх нь ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ нь маргаангүй Д.Оюунцэцэг хэмээх энгийн хэрнээ эрхэмсэг оршихуйгаар гэрэлтсэн эмэгтэй ажээ.
Байдал бишгүйдсэн үе болгоныг тайван замаар зөөллөж, түүнийгээ амьдралын хэвшил болгосон Энхбат ахын зөөлөн хүчний бодлого биеллээ олсон нь энэ. Хааяа найзуудын хамт ирж, ширээ тойрон суухдаа “Оюунаа муудалцаад бүтэхгүй. Гурав хоног хоолгүй болно” зэргээр шордож, цаашлуулна.